Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-09 нд нийтлэгдсэн байна.

Ц.Цолмон: Гүйлтийн тэшүүрийн амжилт секунд, долиор хэмжигддэг учир алдах эрхгүй

3/ 9/ 2023    7 цаг 28 минут

Д.ДАРАМБАЗАР 

Хахир хүйтний улирал дуусаж, урин дулаантай золгох гэж байна. Гэхдээ дэлгэр цаг ирж байгаа ч өвлийн спортын тамирчдын хөнгөн бэлтгэл эхэлжээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа гүйлтийн тэшүүрийн спортын мастер Ц.Цолмонг урилаа. Түүний хувьд 2017 онд болсон Нийслэлийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн амжилтын гараагаа эхэлж байсан бол 2020 оны УАШТ-ээс мөнгө хүрэл медалийн эзэн болсон байна. Мөн өнгөрсөн сард зохиогдсон Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI  наадмаас алтан медалийг хүртжээ. 

-Өнгөрсөн сард Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд оролцон өмнө гаргаж байсан амжилтаа ахиуллаа. Энэ амжилтыг үзүүлэхэд хэн нөлөөлөв?
-2013 онд гүйлтийн тэшүүрийн төрлөөр хичээллэж эхэлсэн. Тухайн үед аав ээж маань дургүй байсан болохоор нууцаар л бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Харин 2017 онд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсний дараагаар аав, ээж хоёр маань их дэмжих болсон. Амжилтаа улам ахиулах тусам гүйлтийн тэшүүрийн гутал, хэрэглэлүүрийг авч өгсөн нь амжилт илүү гаргаарай гэж байгаагын илрэл гэж боддог. Энэ удаагийн тэмцээнд өмнөх үеэсээ илүү туршлагатай байдлаар оролцсон. Тиймээс энэ амжилтыг үзүүлсэн болов уу. Мөн багшийн маань үргэлж хэлдэг “Чи юуны тулд гүйлтийн тэшүүрийн төрлөөр хичээллэсэн юм” гэдэг үг “зүрхэнд” минь хүрч, намайг илүү хурцалдаг. 


-Гүйлтийн тэшүүрийн төрөл олон хүний урд гарахаасаа илүү хурдан гулгаж, бага минутыг туулсанаараа амжилт нь хэмжигддэг үү? 
-Хэнтэй уралдах, хэний өмнө гарах ямар ч хамаагүй. Илүү хурдан гулгаж бага цаг зарцуулах нь чухал. Амжилт болгон секунд, долиор хэмжигддэг учир алдах эрх надад байхгүй. Өөрийн хүрч чадах оргил хүртлээ тэмүүлэхийн тулд бэртэл авалгүйгээр, амжилтаа ахиулах нь миний зорилго болоод байна. 


-Тамирчид бэртэл гэмтэлтэй их тулгардаг байх даа? 
-Гар, өвдгөө гэмтээх, бугуйны холбоос салах гэх бэрлүүдийг гүйлтийн тэшүүрийн тамирчид их авдаг. Хурдтай гулгадаг болохоор унахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн зам талбайгаа сайн мэдэрч гулгахгүй бол эдгээрээс илүү хүнд бэртэлтэй тулгардаг. Үүнийгээ цаг хугацаагаар нөхөж байж дараагийн тэмцээндээ оролцдог учир болгоомжтой байхыг хэн бүхэн зөвлөдөг. 


-Өвлийн спортын тамирчид нэг улиралд биш бэлтгэл сургуулилтаа хийх боллоо. Манай улсын тамирчид жилийн дөрвөн улиралдаа тааруулан бэлтгэл сургуулилт хийх боломж бололцоо хэр байна вэ? 
-Намайг анх бэлтгэл хийж эхлэх үед голын мөсөн дээр л бэлтгэлээ хийдэг байсан. Мөсөн ордон байхгүй жилүүдэд өвөл л бэлтгэл хийнэ гэсэн ойлголттойгоор зуны улиралд амарчихдаг байсан. Харин одоо жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломж тамирчдад бүрдсэн. Урин дулааны цагт гүйх, мөсөн дээрээ гулгачихдаг болсон. Учир нь мөсөн ордонгууд шинээр баригдсантай холбоотой. Ингэснээр гүйлтийн тэшүүр, шорт трекийн тамирчдын амжилт гаргах боломж нэмэгдсэн гэж харж байгаа. 


-Тэшүүрийнхэн дугуйгаар давхар хичээллэж, тэмцээнд оролцдог гэж сонслоо. Та дугуйн спортоор хичээллэж байна уу?
-Би өөрийгөө олон зүйлд сорих дуртай. Өнгөрсөн оноос эхлэн дугуйгаар хичээллэж, тэмцээнд оролцдог болсон. Дугуй, тэшүүрийн спорт тэвчээр их шаарддаг. Хоёуланд нь хөл оролцдог тул төстэй зүйл их бий.  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ4 цаг 15 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв4 цаг 36 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв5 цаг 6 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ5 цаг 36 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна6 цаг 12 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна6 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага6 цаг 31 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…6 цаг 45 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно7 цаг 41 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 46 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ7 цаг 48 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна7 цаг 49 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал7 цаг 50 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube