
Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын төвөөс зүүн урд зүгт 34 километрийн зайд өнөө өглөө 07:12 цагт /2023.03.09/ 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Үүнээс тав хоногийн өмнө /2023.03.04/ Рэнчинлхүмбэ сумаас 22 километрийн зайд 3.6 магнитудын хүчтэй, Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 87 километрийн зайд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байдаг.
Хөвсгөл аймагт он гарсаар 9 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний 7 нь Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.