Засгийн газраас авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх таван “Ш” буюу шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил гэх ажиллагааг энэ жил зохион байгуулахаа зарласан.
Шүгэл ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж, шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн УИХ-ын хаврын чуулганаар батлуулах юм.
“Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж, ЦХХХЯ, ХХААХҮЯ-ны дэд сайд болон АТГ, ТЕГ-ын дэд дарга нарын албан тушаалтнууд багтжээ.
Энэ ажиллагааны хүрээнд иргэд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, мэдээлэл авах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах процесс, институцийн үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ ажлын хэсгээс өнөөдөр мэдээллээ.
Юун түрүүнд Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулахад анхаарч, баасан гараг бүрт 9-12 цагт 11-11 төвд мэдээлэл авна гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.