Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын 16 настай Зазу адууг Чехийн Крабчица тосгоноос хулгайлсан байна. Чехийн “Jezdci.cz” хэвлэлд бичсэнээр хулгайч 3 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө морийг хулгайлсан бөгөөд Чехийг эрх баригчид Крымыг ОХУ-тай нэгтгэсний дараа Европын холбооноос Кадыровын эсрэг арга хэмжээний хүрээнд тус улсад хураагдаад байсан энэ морийг 18 мянган ам.доллараар үнэлж байсан аж.
Чеченийн тэргүүн морио хулгайд алдсаныг сонсоод өөрийн Телеграм хуудаснаа “ Яаж тэр вэ. Түүнийг албаар хулгайчид өгөхийн тулд хаа байсан энэ алслагдсан фермд байлгасан хэрэг үү. Ардчиллын дэвшилтэт хууль хүчний байгууллага, эрэлхэг цагдаа чинь хаана байна. Хууль сахиулах байгууллагынхан морийг алдсанаас хойш бүүр хэд хоногийн дараа үүнийг мэдсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ “ хэмээн бичжээ. Мөн “Зазу бол хамгийн багадаа 10 сая ам.доллараар үнэлэгдэнэ. Зохиомлоор миний морины үнийг унагаж байгаа нь түүнийг адгуулж байсан хүмүүс санхүүгийн луйвар хийхийг хүссэндээ тэр” гэсэн байна.
Рамзан Кадыров 2011 онд Дубайд болсон дуудлага худалдаанаас Зазуг худалдаж авчээ. Энэхүү хурдан адуу нь Сингапур, Истанбулд болсон уралдаануудад хоёрдугаар байрт орж байсан аж. Чехэд Кадыровын уралдааны гурван адуу, үржлийн хоёр азарга байдаг бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний улмаас тэднийг хураагаад байгаа аж. Адууны нийт өртгийг 6 сая ам.доллар гэж шинжээчид бичдэг.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.