Өнгөрөгч долоо хоногуудын турш реппер "Bad Bunny" болон загвар өмсөгч Кендалл Женнер нарыг үерхэж байгаа гэсэн цуу яриа өргөнөөр түгсэн ч шинэхэн хосын зүгээс харилцаагаа албан ёсоор олон нийтэд зарлаагүй өдийг хүрсэн билээ.
Тэгвэл мягмар гарагийн орой хос хоёр авто зогсоолд үнсэлцэж байхдаа нууц дуранд өртсөнөөр хос хоёрын харилцаа ийн албан ёсны болж, батлагдсан гэцгээж буй.
Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар реппер, загвар өмсөгч хоёр найзуудын хамтаар Холливудын баруун хэсэгт байрлалтай сүши ресторанд зоог барьсан гэнэ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.