Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд эхлээд байна.
Тэмцээний эхний өдөр Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт болж 6:2 оноогоор АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөсөн юм. Мөн Туркменистан, Узбекистаны багийн тоглолт болж, Узбекистаны баг анхны ялалтаа байгууллаа.
Монгол, Ираны багийн тоглолт тэмцээний анхны өдрийн гурав тоглолт байсан юм. Тоглолт үдшийн 20:30 цагт эхэлж гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 5:0 оноогоор буулган авч анхны хожлоо авлаа.
Монголын багийн дараагийн тоглолт 3 сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын эсрэг 20:30-аас болно.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Аль сувгаар гарч бна.