Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-13 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Амарбаясгалант хийд

3/ 13/ 2023    6 цаг 45 минут
Манжийн төрөөс Ар Монголд шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх зорилгын дүнд байгуулсан хийд

Тус хийд нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөрт Ивэн голын хөвөөнд оршино. Уг хийдийг Манжийн Найралт төвийн 5-р он буюу 1727 оноос байгуулж эхлэн 1737 онд барьж дуусгажээ. Амарбаясгалант хийд нь хийц, загвар, үзэмжийн хувьд дорнын уран барилгын хэв загварыг өөртөө шингээсэн чуулбар байв. Тус хийд нь зургаан гол аймаг, 6000 орчим ламтай, Дэжидлин, Сангай, Пунцаглин зэрэг нэртэй аймагтай, нэг аймаг 500 орчим хуврагатай байжээ. Мөн Мамба, Зурхай, Жүд, Ламрим, Цогчин, Чойр зэрэг сургууль, дацантай. Тэдгээрт бурхны шашны ном сургалт явуулж байлаа. Хамгийн гол хурал нь Өндөр гэгээн Занабазар, дөрөвдүгээр Богд Жибзундамба нарын чандарын өмнө тахил өргөх ёслол ажээ. Энэ хуралд хамгаас хүндтэй таван лам ээлжилж оролцох ба доод дэсийн лам нар энэ хуралд оролцох эрхгүй байжээ. Хийдэд жил бүрийн 6 сарын шинийн 15-нд Майдар эргэх, 6 сарын 27-нд цам бүжиглэх ёслол болдог байв. Хийд нь гадуураа давхар хэрмэн хашаатай бөгөөд хэрмийн дотор, гадар хоёр талаар хур борооны ус зайлуулах сувагтай, нийт 40 орчим сүм дугантай байжээ. Амарбаясгалант хийд нь 1930-аад оны дундуур улс төрийн харгис үйлдэлд өртөн устгагдсан юм. Харин 1944 онд төрийн хамгаалалтанд авч 1990 оноос хурал номын үйл ажиллагааг нь сэргээжээ. Амарбаясгалант хийдийг байгалийн үзэсгэлэнт байдалтай хослуулан бүтээсэн бөгөөд Монголын шарын шашны тэргүүн өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн, Монголын түүх, соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм. (С.Чулуун, Н.Маралмаа)

Ашигласан ном зохиол

  • Д.Майдар. Монголын хот тосгоны гурван зураг. УБ.,1970.
    С.Пүрэвжав. Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ.,1978.      
    Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал. VI дэвтэр. Сэлэнгэ аймаг. УБ,2011
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно5 минут 25 секундын өмнөЭнэ өдрийн зурхай10 минут 27 секундын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ12 минут 58 секундын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна14 минут 7 секундын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал14 минут 56 секундын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52
 Facebook Twitter Youtube