Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-13 нд нийтлэгдсэн байна.

Б.Батцэцэг сайд Топканы ордон музейд Рашид ад-Дины "Судрын чуулган" бүтээлтэй танилцав

3/ 13/ 2023    8 цаг 38 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Топкапы ордон музейд зочилж, Монголын Ил Хаант Улсын Газан хааны Тэргүүн сайдаар ажиллаж байсан Рашид ад-Дины бүтээсэн “Судрын чуулган” бүтээлтэй танилцав. 

Тулуйн хүү Хүлэгү хааны гуч Ил хаан Газан хаан 1301 онд өөрийн Тэргүүн сайддаа монголчуудын түүхийг нэгэн сударт нийтгэн цуглуулахыг зарлигдаж уг бүтээлийг Рашид ад-Дин монгол, хятад, түрэг, энэтхэг, араб тэргүүтэй олон мэргэд, зурхайчид, түүхчид, эрдэмтдийн хамт 1311 онд бүтээж байсан түүхтэй.

Судрын чуулган зохиол нь нийт 3 хэсгээс бүрэлдэнэ. Эхний хэсэг нь “Тарих-и Мубарек-и Газани” буюу хүн төрөлхтөний үүссэн цагаас эхлэн Газан хааныг хүртэлх түүх юм. Энэ хэсэгт Монгол түмний гарлыг өгүүлсэн Эргүнэ Хунгийн түүх болон Бөртэ чино, Гоо марал, Алунгоо эх, Бодончар, Хотул хаан, Амбагай хаан, Есүхэй баатар зэрэг Чингис хааны дээд өвгүүдийн түүхийн тухай бусад сурвалжид байдаггүй чухал мэдээ баримтуудыг өгүүлдэг.

Монголчуудын үүсэл гарлаас Чингис хааны байлдан дагууллын үеийг хүртэлх түүхийг бичихдээ Монголын нууц товчооны монгол эхийг ашигласан нь тодорхой байдаг. Мөн “Алтан дэвтэр” хэмээх Монгол хаад болон алтан ургийнхан л үзэх эрх бүхий төрийн түүхийн сурвалж бичгийг ашиглан тулгуурлаж бичсэнээ мөн оршил хэсэгтээ өгүүлдэг.

Үүнээс хойшхи үеийн буюу Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай хаадын хэсгийг бичихдээ Ил хаант улсын ордонд буй Монгол сурвалжуудаас гадна дурьдан буй хаадтай нэг үед амьдарч байсан болон уулзаж учирч явсан амьд гэрчүүдийн амнаас сонссон мэдээнүүдийг өргөнөөр ашигласан байна.

Уг ботийн төгсгөл хэсэгт өөрийн амьдран буй цаг үеийн түүх болох Монголын эзэнт гүрний доторх холбооны улсууд Юань, Алтан Ордон, Цагадай, Хайдугийн улс болон Ил хаант улсын улс төр, эдийн засаг, соёлын амьдралын талаар төрийн архивт буй бичиг хэргүүд болон өөрийн үзсэн харсандаа тулгуурлан бичсэн.

Орчин үеийн түүхийн шинжлэх ухаанд Рашид аддины “Судрын чуулган” зохиолыг дэлхийн түүхэнд анх удаа бичигдсэн “дэлхийн универсал түүх” гэж үздэг.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.161.242.181Баасансүрэн   • 2023, 3 сарын 13. 22 цаг 52 минут

Ашгүйдээ ийм түүхэн сурвалж байдаг нь олз юмдаа. Чингис хаанаа булаалгачихааргүй бас нэгэн баталгаатай. боллоо.



ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ21 минут 20 секундын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа3 цаг 27 минутын өмнөЗасгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна3 цаг 52 минутын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 цаг 50 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 цаг 56 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 цаг 58 минутын өмнөӨнөөдөр морь өдөр5 цаг 32 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв5 цаг 34 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр6 цаг 37 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ6 цаг 55 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно6 цаг 57 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…6 цаг 59 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна7 цагийн өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар7 цаг 1 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү7 цаг 2 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ7 цаг 3 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"7 цаг 5 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube