Якоб Стаусхолм:Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ

3/ 13/ 2023    15 цаг 28 минут

Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм оролцож, үг хэллээ. 

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,
Манай баг, хамт олонд хайрласан урмын үгэнд тань баярлалаа. Өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон Таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье.
 
Хатагтай, ноёд оо,  
Хоёр жилийн өмнө “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би Оюу Толгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа. Манай Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласныг дурдах нь зүйтэй.
 
Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биенээ түших итгэлцэл юм.
 
Эрхэм Ерөнхий сайд аа, жил гаруйхан хугацааны өмнө Тантай уулзсанаас хойш Рио Тинто групп итгэлцэл бий болгохын тулд шаргуу ажиллалаа. Өнөөдөр тэмдэглэж буй чухал мөчийн өмнө ирэхэд бидэнд энэ итгэлцэл туйлын чухал байлаа.
 
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо.
 
Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй, замд хөндөлсөх сорилтыг хөнгөнөөр төсөөлөмгүй. Гэхдээ энэ цаг мөчид нэгэн зүгт харж, дөрөө харшуулан урагшилж байгаа нь цугласан бидэнд урам зориг өгч байна.  
 
Ийнхүү урагшлахдаа өнгөрсөн хугацаанд хүрсэн хамтын амжилт, бүтээлээ мартаж боломгүй.
 
Оюу Толгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг билээ. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Энэ бол бидний хамгийн бахархууштай амжилт юм.
 
Оюу Толгойн ажилчид шат бүхэндээ өндөр технологи ашиглан, бүтээмжээрээ түүчээлж дэлхийн хамгийн орчин үеийн уурхайг байгуулахдаа хүн төрөлхтөнд нэн хэрэгцээтэй материалыг дэвшилтэт аргаар үйлдвэрлэхийг үргэлж зорьдог.
 
Өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн баг, хамт олондоо би тусгайлан талархал илэрхийлье. Өнгөрсөн зургаан жилийн турш олон мянган монгол залуус, орон орны мэргэжилтнүүд энэхүү гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажилласан билээ. 
Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбэн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бүрийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа.
 
10 гаруй жилийн турш Оюу Толгойг дэмжиж ажилласаар байгаа Монголын олон зуун ханган нийлүүлэгч Та бүхэнд мөн талархал илэрхийлье.
 
Түүнчлэн төслийн маань нэг чухал хэсэг болж, бидэнтэй ажиллаж, биднийг халуун дулаанаар хүлээн авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэд Та бүхэндээ мөн баярлалаа.
 
Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.
 
Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно.


 
Энэ нь Рио Тинтогийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм.
 
Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна.
 
Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй.
 
Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд “Эрдэнэс Оюу Толгой” компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно.
 
Монгол Улс цаашид тогтвортой, бүх хүнд тэгш боломж олгох хөгжлийг товхинуулах хязгааргүй чадвартай гэдэгт би эргэлздэггүй. Оюу Толгой зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт илүү олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байрыг бий болгож чадна.
 
Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд Рио Тинто хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна.
 
Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин, цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно. Энэ бол бидний хамтын ирээдүйн суурь билээ.
 
Хатагтай, ноёд оо...
 
Аян замын нөхөр байж, хамтын түүхийг бичилцэж буй Та бүхэнд баярлалаа.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.161.242.150Баасансүрэн   • 3 сарын 13. 20 цаг 10 минут

Газрын хэвлийд байгаа баялаг байж байг дахиж ямарч уурхай нөөцийг Оюутолгойн замаар оруулахгүй шүү улс төрч гэдэг луйварчдаа.



ШИНЭ МЭДЭЭ

Г.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү8 минут 44 секундын өмнөЗалуу судлаачид чуулна27 минут 5 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ59 минут 44 секундын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 6 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 12 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 24 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ2 цаг 36 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ2 цаг 37 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна2 цаг 46 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг2 цаг 57 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 14 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 29 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 цаг 38 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 20 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ4 цаг 50 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 1 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 3 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 22 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 24 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 29 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ6 цаг 34 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна6 цаг 55 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна7 цаг 57 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа8 цаг 50 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа8 цаг 53 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 1 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 18 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ9 цаг 46 минутын өмнөОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ9 цаг 54 минутын өмнөЦэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сураад зээлээ төлөөгүй 230 хүнийг хуулийн байгууллагад шилжүүлнэ гэв3 сар 22. 17:22
 Facebook Twitter Youtube