Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-15 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Аваргын балгас

3/ 15/ 2023    6 цаг 45 минут
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Рашаан дэрсний ухаа хэмээх толгодын дунд орших эртний нэгэн хотын туурь.

Энэ хотын туурь Аварга Тосонгийн рашаан сувиллаас урагш Аваргын голын хойд хөвөөнд байрлах ба зүүнээс баруун тийш 1200 метр, хойноос өмнө зүгт 500 метр, нийт 60 орчим га талбайг эзлэн оршино. Хойд хэсгээрээ хагас дугуйрсан шороон хэрмийн үлдэцтэй. Зүүн, баруун хэсгийг нэвт гарсан гол гудамжны хоёр талаар олон тооны барилгын ор байх бөгөөд зарим нь гадна хөрсөн дээр хэлбэр төрх нь сайн ялгарахгүй шороон овгорууд боловч 10 гаруй хэрэмтэй, хэрэмгүй томоохон ор үлдэгдлүүд илүү тодорхой мэдэгдэнэ.

1950-иад онд эрдэмтэн Х.Пэрлээ уг туурийг Чингис хааны их орд “Ауруг орд” мөн хэмээн тогтоож 1961-1976 онуудад хэд хэдэн удаа судалгаа хийжээ. Хожим 1992 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд дэвсгэр зургийг үйлдэн хэд хэдэн цэгт геофизикийн судалгаа явуулсан байна. Улмаар 2001 оноос Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хээрийн шинжилгээний анги нарийвчилсан малтлага судалгааны ажлыг байгалийн шинжлэх ухааны олон талын судалгааны үр дүнтэй нэгтгэн гүйцэтгэж энэ хот нь орд өргөө, газар тариалан, төмрийн дархан, агуулах болон бусад жижиг үйлдвэрлэлийн газруудтай байсныг тогтоосон юм.
     Аваргын балгас буюу Чингис хааны “Ауруг орд”-ын туурь нь Хэрлэнгийн Хөдөө арлын бүс нутагт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн хамгийн чухал археологийн дурсгалуудын гол төлөөлөл болно. Түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн баримтаас үзвэл Чингис хаан улирлын шинжтэй дөрвөн ордтой байжээ. Ордууд нь эхэн үедээ цаг улирлын байдал, малын бэлчээр даган нүүдэллэж байсан ба сүүлдээ суурьшин хот хүрээ болон өргөжсөн байна. Эдгээрээс энэхүү “Ауруг орд” нь хамгийн хүндтэй гол орд байсан бөгөөд Хэрлэнгийн Хөдөө аралд байрлаж үйл хэргийг нь Бөртэ хатан эрхлэн явуулдаг байжээ.
     Археологийн малтлага судалгааны үр дүнд энэхүү хотын туурийг XII-XIV зууны үед холбогдох Чингис хааны “Их орд”, Монголын эзэнт гүрний эхэн үеийн улс төр, эдийн засгийн төв, хожим нь онгон шүтээний хамгийн хүндтэй газар байсныг тогтоосон байна. (Н.Батболд)

Ашигласан ном зохиол

  • Майдар Д. Каменная колонна из Аваргын балгас. // Археологийн судлал (Монголын эртний түүх, соёлын зарим асуудал). УБ., 1972. т.V, f.11, тал 151-156. 
  • Пэрлээ Х. Некоторые вопросы истории кочевой цивилизации древних монголов. УБ., 1978. 
  • A report on the joint investigation under the Mongolian and Japanese Gol” project. /1991-1993/’, Mongolian Academy of Sciences and The Yomiuri Shimbun, Japan.
  • Хэнтий аймгийн өв соёлын дээжис. УБ., 2016.
  • Эрдэнэ-Очир Н. Монгол орны түүх, археологи, байгалийн дурсгалын аялал жуулчлалын маршрут. УБ., 2015.
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.169.6Зочин   • 2023, 3 сарын 15. 8 цаг 40 минут

Зураг нь шаал худлаа зураг байна.



ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ6 цаг 54 минутын өмнө“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна6 цаг 57 минутын өмнөТ.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна7 цаг 23 минутын өмнө“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!7 цаг 25 минутын өмнөАшигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална7 цаг 43 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна7 цаг 48 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна7 цаг 50 минутын өмнөГанданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57Чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцлов4 сар 9. 16:58
 Facebook Twitter Youtube