Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-15 нд нийтлэгдсэн байна.

Б.Батцэцэг: Монгол Туркийн худалдааны эргэлт 110 сая ам.доллар болж, 10 жилийн өмнөх зорилтдоо хүрлээ

3/ 15/ 2023    8 цаг 32 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд М.Чавушолутай албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд сайд нар хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Чавушолу Таны урилгаар танай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна. Найрсаг, дотноор хүлээн авч, зочилж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээр онцлогтой.

 

Юуны өмнө өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд бид туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ нотлохыг хүсэж байна. Газар хөдлөлтөөс үүдсэн хүндрэл бэрхшээлийг туркийн төр засаг, ард түмэн бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Гадаад хэргийн сайд М.Чавушолутай хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын харилцааны олон чухал асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улс “гуравдагч хөрш”, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байдаг.

Тухайлбал, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж “стратегийн түншлэл”-д хүргэхээ талууд нотолж, ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Бид 10 жилийн өмнө Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байсан. Худалдааны эргэлт өнгөрсөн жил 110 сая ам.долларт хүрч, тавьсан зорилтоо бид хэрэгжүүлж чадсан нь чухал амжилт юм.

Манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх боломж бий гэдэгтэй бид санал нэгдэж, худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 2 дахин өсгөж, 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьж ажиллахаар тохиролцлоо.

Экспорт, импортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй баримт бичгүүд байгуулж, өнөөдөр бид гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахаар мөн тохиролцлоо.

Манай улс 70 гаруй сая толгой малтай бөгөөд жил бүр 25-30 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Мөн дэлхийн ноолуурын 40 хувийг дангаар нийлүүлдэг. Тиймээс мал аж ахуйн салбарт, тухайлбал, малын гаралтай бүтээгдэхүүний (арьс, шир, дайвар бүтээгдэхүүн) экспортыг хөнгөвчлөх зорилгоор хорио цээр, эрүүл ахуйн шаардлагуудыг харилцан нийцүүлэх чиглэлээр ажиллаж, мал эмнэлэг болон холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг хоёр тал хэлэлцэн шийдвэрлэж чадсан. Тухайлбал, агаарын тээвэрлэгч МИАТ, Изинис, Туркиш Эйрлайнс зэрэг компани Улаанбаатар-Истанбул хооронд долоо хоногт өдөр бүр, Улаанбаатар-Анкара, Анталья хооронд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Мөн манай Иргэний нисэхийн ерөнхий газраас Туркийн “MNG AIRLINES” компанид Истанбул-УБ чиглэлд агаарын ачаа тээвэр гүйцэтгэх зөвшөөрлийг олгосон. Агаарын тээвэрлэлт эрчимжих нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, бизнес харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах” зэрэг томоохон төсөлд Турк Улс манай улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Туркийн хүмүүнлэгийн дипломат ажиллагаа дэлхий нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байгаа нь цар тахлын үед, Орос, Украины хямралын үед тодоор нотлогдсоныг онцолж, бид энэ бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийллээ" гэв

 

 

 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа7 цаг 19 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо9 цаг 54 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube