БНХАУ Австралийн нүүрсний импортод тавьсан бүх хоригоо цуцаллаа. Ингэснээр Австралиас импортлох БНХАУ-ын нүүрсний хэмжээ энэ сарын эхний хагаст нэг сая тонн хүрэх боломжтой гэнэ.
Хоёр улсын хоорондын улс төрийн хурцадмал байдалтай холбоотойгоор энэхүү хоригийг 2020 оны эцсээр тогтоогоод байсан юм. Мөн энэхүү алхам нь хоёр улсын харилцааг эргэн сэргээх чухал алхам болж байна гэж Австралийн Ерөнхий сайд мэдэгджээ.
Хориг тогтоохоос өмнө БНХАУ Австралийн нүүрсний гол хэрэглэгч орон байв. БНХАУ нь өнгөрсөн онд 290 сая тонн нүүрс импортолсон бөгөөд нүүрсний олборлолт болон хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх аж.
Дээрх мэдэгдлийн дараа “Yancoal Australia” болон “New Hope” зэрэг Австралийн нүүрсний компаниудын хувьцааны ханшийн уналт саарчээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.