Манай улс энэ оны эхний хоёр сард нийт 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан аж.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 55.2%-аар, экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 90.1 хувь, импорт 160.5 сая ам.доллароор буюу 15.5 хувиар тус тус өсжээ.
Харин хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 88.1 (8.2 хувь) сая ам.доллароор өссөн бол импорт 177.8 (25.8 хувь) сая ам.доллароор буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт болсон аж.
Харин хоёрдугаар сард 655.6 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор буюу 68.2 хувиар өсжээ.
Экспорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд:
-Нүүрс 955 сая ам.доллароор,
-Цайрын хүдэр, баяжмал 42.2 сая ам. доллароор,
-Төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллароор,
-Жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сараас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор өссөн байна гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.