Ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж биедээ хүнд гэмтэл авсан гурван настай хүү ГССҮТ-д 10 дахь өдрөө ухаангүй байдалтай Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өнөө өглөө хүүг нас барлаа гэсэн мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэ мэдээллийг ГССҮТ-өөс худлаа хэмээн үгүйсгэж байна. ГССҮТ-ийн эх сурвалжийн хэлж буйгаар "Хүүгийн биеийн байдал хүнд хэвээрээ. Бие нь сайжраагүй ухаангүй байдалтай байгаа. Шаардлагатай тусламж эмчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Нас барсан гэдэг мэдээлэл ташаа" гэлээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Яасан ч их зовж бна тэр алуурчинг цаазлах хэрэгтэй эх нь гэж нохойноос доор шулмасыг эх байх эрхийг хасах хэрэгтэй