Одоогоор “Хүүхдийн төлөө сан”-д 10 тэрбум 987 сая төгрөг байна

3/ 16/ 2023    9 цаг 51 минут

2020-2021 оны хооронд шилжих үед Монголын ард түмний хүүхэд хөгжлийн ордонтой болох хүсэл тэмүүллээр хандивын мөнгө илгээсэн билээ. Шинэ он гарахын өмнө Засгийн газрын ээлжит хурал болж, “Хүүхдийн төлөө фонд”-ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулсан. Тухайн үедээ хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтийн сан гаргах байв.

Гэвч 2021 онд тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Хүүхдийн төлөө сан”-тай байхаар заасан. Энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор “Хүүхдийн сан”-тай болсон.

Тодруулбал, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, баталжээ. Ингэснээр хүүхдийн  хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө санг байгуулж, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна гэсэн юм.

Анх хандивын тоглолт, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас цугласан 2.2 тэрбум төгрөгийг Соёлын дэд сайд М.Батбаяр бусад албаны хүмүүсийн хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж тогтоосны дагуу Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор журмыг баталсан. Журам хэрэгжиж эхэлснээс хойших автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого санд төвлөрсөөр буй.

У.Долгормаа: Сангийн яам “Хүүхдийн төлөө сан”-гийн мөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөхгүй байгаа

Хүүхдийн төлөөх сангийн мөнгө хэдэн төгрөг болсон, хэрхэн, юунд зарцуулагдаж байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Хүүхдийн хөгжил, оролцооны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаагаас тодрууллаа.

-Одоогоор “Хүүхдийн төлөө сан”-д хэчнээн төгрөг цугларсан байгаа вэ?

-Хүүхдийн төлөө санд автотээврийн үндэсний төвөөс орж ирж буй сонирхол татахуйц тусгай дугаарыг борлуулсны орлого орж ирж байгаа. 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 9.8 тэрбум төгрөг санд хуримтлагдсан. 2023 оны хоёрдугаар сард 1 тэрбум 158 сая төгрөг нэмэгдсэн. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар “Хүүхдийн төлөө сан”-гийн хөрөнгө 10 тэрбум 987 сая төгрөг байна.

-Хүүхдийн төлөөх сангийн мөнгийг юунд хэрхэн зарцуулах ёстой вэ?

-Бид анх 5.3 тэрбум төгрөг хүлээж авсан. Түүнээс хойш сонирхол татахуйц дугаарын орлого нэмэгдэж яваа. Тусгай сангийн тухай хуулиар, Засгийн газрын 172 дугаар тогтоолоороо ч гурван чиглэлд зарцуулна. Нэгдүгээрт, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах. Хоёрдугаарт, Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Жишээ, тэмцээнд явж байгаа хүүхдийн зардал, тэмцээний төлбөр хураамжийг 100 хувь сангаас олгодог. Мөн тэмцээний бэлтгэл, хүүхдийн хувцас хэрэглэл, байр танхимын түрээс зэрэгт 2 сая хүртэлх төгрөгийг дэмжлэг болгож өгнө.

Гуравдугаарт, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжихэд зарцуулна. 2022 онд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын 73 төсөл ирснээс нэг л төслийг олонхын саналаар дэмжсэн. Сонгон шалгаруулалтыг “Хүүхдийн төлөө сан”-гийн бүтээн байгуулалтын төслийг шалгаруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хийдэг. Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар байгуулдаг. Ингээд ажлын хэсэг, яамдын төлөөллүүд оролцож, төслийг сонгон шалгаруулна. Өнгөрсөн жил 443.4 сая төгрөгийн төсөвтэй төслийг дэмжсэн боловч одоогоор санхүүжүүлээгүй байна.

-Яагаад санхүүжүүлээгүй вэ? Хүүхдүүдэд шагнал урамшууллыг бүрэн нь олгосон уу?

-2022 онд 121 хүүхдэд 272.7 сая төгрөгийн шагнал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тушаал гарсан. Үүнээс 81.7 сая төгрөгийг 30 хүүхдэд олгосон. Цаана нь 91 хүүхдийн 191 сая төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа.

Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны багцад Сангийн яамнаас “Хүүхдийн төлөө сан”-гийн мөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөхгүй байгаатай холбоотой.

Одоо хүртэл өнгөрсөн онд олгох байсан шагнал, урамшуулал олгогдоогүй. Яагаад гэвэл Сангийн яам эрхийг нь нээгээгүй учраас бид 191 сая төгрөгийн өртэй яваа.

-Бүтээн байгуулалтын төслийн тухайд...?

-2022 онд шалгаруулсан төслийнхөө тендерийг зарлаж, санхүүжилт, бүтээн байгуулалтын ажлаа хийж чадахгүй байна. Мөн 2023 онд эрхийг нь тавьж өгөөгүй. Тэгэхээр мөнгө яагаад зарцуулагдахгүй байгаа асуудлыг Сангийн яамнаас тодруулсан нь дээр байх. Бид хөрөнгө зарцуулах хүсэлтээ бол явуулсан. Одоо 2023 оны бүтээн байгуулалтын төслөө ч зарласан байгаа.

Б.Үлэмж

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно3 минут 7 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа11 минут 41 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө30 минутын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв54 минут 55 секундын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов58 минут 9 секундын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 5 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 21 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 26 минутын өмнөМонгол дорнын зурхай1 цаг 41 минутын өмнөЦаг агаарын мэдээ1 цаг 55 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube