Хөгжлийн банкны эх үүсвэрээр Засгийн газраас “Ноолуур хөтөлбөр-2019”-ийн хүрээнд 14 аж ахуйн нэгжид 64 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Эдгээр зээлдэгч нараас зээлийн үлдэгдэлтэй, чанаргүй гэх ангилалд байгаа нь “Осин” ХХК. Тус компани нь 12 тэрбум төгрөгийн зээл авсан ч 1.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Хачирхалтай нь, тухай үед Голомт банкинд муу зээлийн үлдэгдэлтэй байсан ч Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийг Голомт банкаар дамжуулан авч чадсан байгаа юм.
УИХ-ын Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголоор шинжээчийн танилцуулгад тус компанийн эзэн Пунцагийн Бат-Оч нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоо "Ачит Ихт" ХХК-ийн эзэн Пунцагийн Цагааны төрсөн дүү гэсэн хамаарал гарч ирсэн байна. Сонсголд гэрчээр П.Бат-Очийг дуудсан боловч ирээгүй байна.
Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ““Осин” ХХК нь “Голомт банкнаас зээлийн эрсдэлтэй байсан ч 12 тэрбум төгрөгийн зээл авчихсан байгаа юм. Гол нь компанийн төлөөллөөс асуулт асуумаар байна” гэснээр тус компанийн асуудлыг хэлэлцэлгүй өнгөрөв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.