Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа зохион байгуулна

3/ 16/ 2023    13 цаг 19 минут

Монгол Улсын 21 аймаг болон нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт өнөөдөр боллоо. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд 2057, улсын хэмжээнд нийт 5126 иргэн бүртгүүлсэн байна. Өчигдрийн хувьд нийслэлд шалгалт өгөх ёстой байсан 700 иргэнээс 559 нь өгч, 183 нь тэнцжээ.

Нээлтийн үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн албаны ерөнхий шалгалтад иргэдийн мэргэжил, туршлагыг харгалзалгүйгээр бүртгэж байна. Шалгалтад бүртгүүлсэн иргэд хуваарьт цагаасаа хоцрох тохиолдол гарч байгаа. Хоцорсон хүнийг оруулах боломжгүй тул цахимаар хүлээн авсан хуваарийнхаа дагуу шалгалт өгөх байршилд цагтаа ирэхийг хүсэж байна. Давагдашгүй хүчин зүйл, гачигдлын улмаас хоцорсон бол өргөдөл, хүсэлт өгч шалгалтад орох боломжтой. Одоогийн байдлаар шалгалтын зохион байгуулалт, иргэдийн оролцоотой холбоотойгоор ямар нэг зөрчил, гомдол, маргаан гараагүй байна” гэсэн юм.

НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Төрийн албаны зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Нийслэлийн хэмжээд 40 орчим албан хаагч 10 гаруй хоногийн хугацаанд байр, техник хэрэгсэл, сүлжээ зэргийн бэлэн байдлыг хангаж, шалгалтад бэлтгэлээ. Төрийн албаны шалгалтад тэнцэж, ажлын байранд томилогдсон албан хаагч иргэд олон нийтийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагад үндэслэн мэдлэг, чадвараа үргэлж дээшлүүлж байх ёстой. Энэ хүрээнд нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Үүний жишээ бол НЗДТГ-ын дэргэдэх Хүний нөөцийн хөгжлийн төв юм” хэмээлээ.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болжээ. Ингэснээр төрийн албаны сул орон тоо илүү хурдан нөхөгдөж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтойг зохион байгуулагчид онцлов.

Улаанбаатар хот дахь Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр эхэлсэн бөгөөд маргааш Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт үргэлжилнэ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа2 минут 46 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө21 минут 5 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв46 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов49 минут 14 секундын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг55 минут 49 секундын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 12 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 17 минутын өмнөМонгол дорнын зурхай1 цаг 32 минутын өмнөЦаг агаарын мэдээ1 цаг 46 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34
 Facebook Twitter Youtube