Эрчим хүчээр тасалдахгүйн тулд “нар ээж”-ийг ашиглая

3/ 16/ 2023    14 цаг 10 минут

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 Техник технологийн эрин зуунд нэгэн үнэт “эрдэнэ” хүн төрөлхтний амьдралд нэмэгдсэн нь эрчим хүч юм. Тог, цахилгаан ганцхан цаг тасрахад ямар ч албан байгууллагын үйл ажиллагаа зогсож, айл өрх хоол, цайгаа ч хийж чадахгүйд хүрдэг нь өнөөгийн нийгмийн бодит төрх. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох гэж улс орнууд их хэмжээний хөрөнгийг зарцуулдаг. Оргил цагаар эрчим хүчээ ОХУ-аас импортолдог манай улсын хувьд тог, цахилгаан тасрах вий гэсэн эрсдэлээр дүүрэн өвлийн улирлыг байгууллагын цахилгааны тарифыг нэмсний үр дүнд амжилттай давж гарсан. Үйлдвэрлэж байгаа эрчим хүчний өртөг болоод хэрэглэгчдэд түгээж байгаа үнэ хоорондын зөрүү олон жилийн турш үргэлжилсэн нь манай улсын эрчим хүчний салбарт хямрал үүсэх гол нөхцөл болсон. Эхний удаа тарифын үнийг нэмж, хямралаас сэргийлж чадсан ч энэ нь найдвартай арга биш. Харин сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хийгээд цахилгааны зарцуулалт багатай, байгальд ээлтэй барилга, орон сууцнуудыг хэрэглээнд нэвтрүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах дэлхийн трэнд болж байгаа билээ. Тиймээс бид байгальд ээлтэй, ногоон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын талаар сурвалжиллаа.

 

НОГООН БАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ АВСАН АНХНЫ КОМПАНИ НЬ  “MYMONSOURCE”

 “MyMonSource” компани 2010 оноос хойш уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт инженер техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус компани 2021 онд “MMS green building” оффисын барилгаараа Америкийн ногоон барилгын консулын гэрчилгээг авсан Монголын анхны барилга болсон билээ. Үүний үр дүнд Монгол улс ногоон барилгын хамгийн дээд зэрэглэийн платинум зэргийг хангасан 167 дахь орон болж бүртгэгдсэн байдаг. Тиймээс одоогоор ногоон барилгын стандарт, хэрхэн барилгаа ногоон болгох талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн бусдадаа эерэг үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж байгаа юм. “MyMonSource” компани цахилгааны эрчим хүчнийхээ 80 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангадаг ногоон барилгын салбарт тэргүүлэх байгууллага юм.


Энэ талаар “MyMonSource” компанийн сэргээгдэх эрчим хүчний инженер Г.Номин-Эрдэнэ “Манай компанийн оффис ногоон барилгын бүх шаардлагыг хангасан, байгальд ээлтэйг баталдаг сертификатын хамгийн дээд зэрэглэийн платинум зэргийг хангасан. Энэ сертификатыг авахын тулд барилгын материалаас эхлээд сандал, ширээ хүртэл байгальд ээлтэй байх ёстой” гэсэн юм.
Манай улсад ногоон барилгын тодорхой стандарт байхгүй. Ямар шаардлагыг хангасан тохиолдолд ногоон барилга гэж нэрлэх нэгдсэн ойлголт байдаггүй. Тиймээс “MyMonSource” компани ямар барилгыг ногоон гэж хэлэх, ногоон стандарт руу шилжихийн үр ашиг, давуу тал гэсэн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, сайн чанарын бүтээгдэхүүнийг санал болгодог юм байна.
Ингэхдээ  нарны цахилгаан үүсгүүрийн шийдлүүдийг санал болгодогоороо онцлогтой. Одоогоор тус компании хосолмол үүсгүүр, бие даасан, сүлжээнд холбогдсон гэсэн гурван төрлийн нарны цахилгааны системийг нийлүүлэгчээр ажиллаж байна. Хосолмол нь төвийн цахилгаан сүлжээтэй зэрэгцээ болон бие даасан байдлаар хослон ажиллах нарны цахилгааны үүсгүүрийн хамгийн найдвартай шийдэл юм. Харин сүлжээнд холбогдсон нь нарны зайн модулийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд шууд нийлүүлэх боломжтой, зардал багатай шийдлийг хэлнэ. Цахилгаан сүлжээнээс алслагдмал хот суурин газарт суурилуулахад хамгийн тохиромжтой бие даасан нарны систем гэж бий. Цахилгааны хэрэглээндээ зориулан нарны зайн системээс хуримтлуулсан эрчим хүчээ хэрэглэхийг бие даасан систем гэж ойлгож болно. 

 

СУМ БҮРТ БИЕ ДААСАН НАРНЫ СТАНЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

 

Дараа нь бид бие даасан нарны зайн системийг хөгжүүлж яваа “Рентек” ХХК-ийг зорилоо. Тус компани 2015 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж нарны суурин эх үүсгүүр, нарны насосын эх үүсгүүр, зөвлөгөө, төлөвлөлт, угсралт, сервис, онлайн хяналт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нар, салхийг ашигладаг бие даасан эрчим хүчний станцуудыг төвийн сүлжээнээс алслагдсан газруудад нэвтрүүлэх нь “Рентек” компанийн гол зорилго юм.
Тэд үйлдвэрлэгчдийн 5-25 жилийн баталгаатай нарны зай буюу генератор-технологийг ашиглаж цахилгааны хэрэглээгээ бүрэн шийдэх, бусдаас хамааралгүй байх системүүдийг санал болгодог.


Энэ талаар “Рентек” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Рэнцэндорж “Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчний хувьд бие даасан байлгахаар зорьж барьсан нарны станц жилд 200 орчим тонн нүүрсхүчлийн хий хэмнэж байна. Станцаа суурилуулахдаа эхлээд харилцагчийнхаа эрчим хүчний хэрэглээг тусгай программаар хэмжинэ. Дараа нь бидний нарны станц  хэдэн жилийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадахаар байгааг тооцоолон гаргадаг. Манай компани сум болгонд нэг мвт-ын хүчин чадалтай бие даасан нарны станц барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг бие даасан нарны станцтай болчихвол эрчим хүчний хувьд хараат бус болно” гэв.


Тус компани 380 мвт чадалтай том нарны станцыг өнгөрсөн жилээс барьж эхэлжээ. Тиймээс эрчим хүчний импортын дутагдлыг нарны станцаар нөхөх боломжтой учир ийм хариуцлагатай системийг төрөөс дэмжиж ажиллахыг хүсч байгаагаа Д.Рэнцэндорж илэрхийлж байлаа. Иргэдийг эрчим хүчний хувьд төвийн сүлжээнээс хараат бус, бие даасан байлгахын тулд “Рентек” компани 30 орчим төсөл хэрэгжүүлээд  байгаа юм.


Эрчим хүчээ хэмнэх дараагийн нэг шийдэл нь байгальд ээлтэй амины орон сууц билээ. Ийм төрлийн орон сууцууд цахилгаан, дулааны бүх эрчим хүчээ нарны цахилгаан үүсгүүрээс хангадаг учир ногоон орон сууц хэмээн нэрлэдэг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа компани бол “Эрчим инженеринг” юм. Тус компани 1999 оноос хойш эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, уул уурхайн цахилгаан хангамж, тэдгээрийн тоног төхөөрөмжийн барилга угсралт, засвар болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.


Байгальд ээлтэй амины орон сууцны төслийн талаар “Эрчим инженеринг” компанийн ерөнхий захирал  М.Батболд “Орон сууцыг цахилгаанаар эсвэл нүүрс түлж халаах байсан бол жилдээ дөрвөн тонн нүүрс түлнэ. Харин бидний хэрэгжүүлэх загвар төслийн орон сууцууд нүүрс түлээгүй учир хүлэмжийн хийг жилд 7.2 тонноор бууруулсан. Энэ хоёр хэмнэлтийг нийлүүлвэл 680 мянган мод тарьсантай тэнцэх учир байгальд ээлтэй. Нарны эрчим хүчийг дулааны эрчим хүч болгоод халаалтаа шийдэж, цахилгаан  эрчим хүч болгоод хэрэглэж байна. Илүү гарсан эрчим хүчээ төвийн эрчим хүч рүү нийлүүлэх боломжтой. Тиймээс байгальд ээлтэйгээс гадна  орлоготой орон сууц гэж нэрлэж болно” гэсэн юм.
Загвар төслийн хүрээнд илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд холбож, М.Батболд захирал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 900 мянган төгрөгийн авлагатай болжээ. Байгальд ээлтэй, орлоготой болох боломжтой учир олон хотхон тус загвар төсөлд хамтарч ажиллах саналаа ирүүлж байгаа аж.

Ийнхүү эрчим хүчний салбарын бие даасан байдлаар эмзэгт ордог Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхийг бүрэн ашиглаж чадвал аль нэг улсаас хараат бус, цахилгаан тасрах аюулгүй амьдрах боломж бүрдсэнийг дээрх компаниуд харуулж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө10 минут 27 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү22 минут 34 секундын өмнөЗалуу судлаачид чуулна40 минут 55 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 14 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 20 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 26 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 38 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ2 цаг 50 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ2 цаг 51 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цагийн өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 11 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 28 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 43 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 цаг 52 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 34 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 4 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 15 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 17 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 36 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 38 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 43 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ6 цаг 48 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 9 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 11 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 4 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 7 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 15 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 32 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ10 цагийн өмнөОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube