УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар сайдынх нь суудлаас чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд гаргасан. Уг захирамжийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Т.Аюурсайханы хувьд нүүрсний гэх хэрэгт холбогдсон бөгөөд хуулийн байгуулагаас шалгаж эхэлсэн юм.
АТГ-аас Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорт хүргүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар хоёулаа бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгсөн байтал Ж.Мөнхбатыг өөрөө татгалзах хүсэлт гаргасан тул АТГ-аас прокурорт хандаагүй. Харин Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлж байна гэсэн юм. Тэгвэл Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн эсэх талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс асуухад "Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөгүй юм билээ. Харин Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт өгсөн байсан" гэв.
Тэгэхээр гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөж хуулийн байгууллагаар шалгуулах ёстой Т.Аюурсайхан давхар дээлээ тайлаад дан дээлтэйгээ үлдэх нь. Уг нь гишүүн болон сайдаасаа чөлөөлөгдөж байгаад буруутай эсэхээ шалгуулах ёстой доо.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.