Японы Токио хотноо “Прожект-Токио” олон улсын экспо энэ сарын 15,16-нд болж байна. Дэлхийн 400 үйлдвэрлэгч үзэсгэлэнд оролцож байгаа энэ үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлж “Сэцэн фэйшн “ХХК өөрийн “Devil” болон “Арт элиганс” брэндийн 240 загвартай оролцож байгаа аж.
Компанийн загвар өмсөгчөөр Японд суралцаж байгаа Монгол оюутнууд ажиллажээ. Загвар зохион бүтээгч Ариундэлгэрийн загвараар, гар арга голлож хийсэн бүтээгдэхүүнүүд нь Япон, Хятад, Европын компаниудын сонирхлыг татжээ. Тус компани нь Чингис хаан музейн хувцас хэрэглэл дээр ажилласан юм байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.