“Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум”-аас багадаа 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой

3/ 16/ 2023    16 цаг 27 минут

Өдрийн сурвалжилга

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоод 74 жил болж буй. Энэ хугацаанд улс төр, нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн олон салбарт хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаагийн нэг чиглэл нь залуучуудын байгууллага хоорондын хамтын ажиллагаа юм. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран гуравдугаар сарын 16-18-ны хооронд Улаанбаатар хотноо "Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум"-ыг зохион байгуулж байна.

МЗХ: БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аялах, судалгаа хийх биш, зөвхөн хөрөнгө оруулалтаа хийх зорилготой ирсэн

Хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбоо(МЗХ)-ноос "SIS 2023" Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг санаачлан, зохион байгаа билээ. Өнөөдөр /2023.03.16/-ийн хурлаар банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл төслөө танилцуулав.

Монгол Улсад БНХАУ-ын 200 бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг урьж байгаа явдал нь сүүлийн 10 жилд буюу 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жиабаогийн айлчлалаас хойш зохион байгуулж буй хамгийн том бизнесийн арга хэмжээ аж. Түүнчлэн Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум нь хоёр улсын гадаад худалдааг өргөжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн байгаль орчны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал юм.

МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Залуучуудын ажлын байр, бизнесийг дэмжих  зорилгоор Монголын Залуучуудын Холбоо санаачлан БНХАУ-аас 200 хөрөнгө оруулагч нарыг Монголд урилаа. Монгол Улсын 200 гаруй ААН, 250 гаруй бизнес эрхлэгч форумд оролцож байна.

Бид энэхүү чуулганыг гурван сарын турш төлөвлөсөн. Цар тахал, Орос-Украины дайнаас үүдэн Монгол улсын эдийн засаг уналтад орсон. Иймд Монголын залуучуудын холбоо эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Өнөөдрийн оролцож буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аялах, судалгаа хийх биш, зөвхөн хөрөнгө оруулалтаа хийх зорилготой ирсэн. Уг хөрөнгө оруулагчдыг Хятад улсдаа өр зээлгүй гэх мэт тодорхой шалгуураар сонгосон онцлогтой.

Хэрвээ хөрөнгө оруулагч тал, хөрөнгө оруулалт горилогч нар харилцан тохирсон бол эхний ээлжид төслөө танилцуулах, нарийн мэдээллээ өгөх бүрэн боломжтой. Монголын залуучуудын холбооноос энэ форумын үр дүнд багадаа 200 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Хоёр хоногийн өмнө хөрөнгө оруулагчид ирсэн. Надад ирсэн мэдээллээр өмнө ирсэн зарим төлөөлөгчид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болсон гэсэн.

Өмнө нь ирсэн зарим төлөөлөгчид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болсон.

Хөрөнгө оруулалт хийх гэрээ зурсан байгууллагуудын гэрээний хэрэгжилт, баталгаажих хүртэл манай холбоо тууштай ажиллах болно. БНХАУ-ын талаас манай улсын барилга, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаарал хандуулж байна. Уулзалтаар төслийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын товч мэдээлэл, хоёр тал хоорондоо эдийн засгийн тооцоог гаргана. Үүний дараа санамж бичиг зурж Монгол компанийн санхүүгийн хувьд асуудалгүй болон бусад мэдээллийг өгнө. Харин Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хөрөнгө оруулагчид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн орчинд зөрчил гаргаагүй, санхүүгийн баталгаатай гэх мэдээллийг өгөх болно” гэв.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар “Цар тахлын хүндхэн жилүүд өнгөрлөө. Манай улстай эдийн засаг, бизнесийн ажиллагаа хамгийн өргөн нь БНХАУ юм. Аливаа хөрөнгө оруулалт нь банз, санхүүгийн салбараар дамжиж явдаг. Тиймээс хоёр орны хамтын ажиллагаа өрнүүлж, бизнесийн салбарынхны итгэлцлийг илүү сайжруулж, төлбөр тооцоог саадгүй явуулахад банкны салбар ач холбогдолтой. Манай банкны хувьд төлбөр тооцоо, худалдаа, арилжаа наймаа энэ бүх үйл ажиллагаанд нь банкны найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор оролцож байна.

Хөрөнгө оруулж байгаа аж ахуй нэгж байгууллагыг эхний ээлжид ямар төсөлд, хэр хэмжээний хөрөнгө оруулж байгааг нь анхаарна. Тодруулбал, орж ирсэн хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулсан уу гэдэгт нь банкны баталгаа гэх тэм үйлчилгээ санал болгоно. Мөн шаардлагатай хөрөнгө оруулалт, зээл хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой. Хамгийн гол тухайн хөрөнгө оруулахаар зорьж байгаа хоёр тал төслөө зөв сонгож, тооцоо судалгаа хийсэн, итгэлцэл өндөр тохиолдолд банкны зүгээс үл ойлголцол үүсэхгүй байхад бүх талаас нь дэмжих юм” гэж ярилаа.“Эрчис агро” фармын үүсгэн байгуулагч Г.Будмэд “Манай улсын хөдөө аж ахуйн салбарт олон хүн хүч шаардагддаг. Гэтэл сүүлийн арван жилд манай салбарын бодлогын түвшинд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тухайлбал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори байхгүй учраас гаднын орон руу хүнсний чиглэлийн бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй. Мөн хууль эрх зүй, дүрэм журам тодорхойгүй. Өнөөдрийн чуулгаар энэ асуудлыг түлхүү танилцуулах бодолтой байна. Улсын ч бай хувийн ч бай хөдөө аж ахуйн салбарынхан ямар нэгэн оролдлого хийж байж хөгжинө” гэв.

 

Хятадын хөрөнгө оруулагчид уул уурхай, барилгын салбарт илүүтэй хөрөнгө оруулах сонирхолтой байна

 

Хятадын Бизнес эрхлэгч залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Ваншен Хонг “Энэ удаа ирсэн компаниуд уул уурхай, хөдөө аж ахуйн маш ихээр сонирхож байна. Монгол Улстай нүүрс буюу уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллахыг хүсдэг. Мөн энэ удаагийн хуралд Хятадын томоохон компаниуд оролцож буй учраас чанартай хөрөнгө оруулалт хийгдэх болов уу. Хоёр тал хоорондоо ямар чиглэлд ажиллахаа сайн тохирч, хэлэлцэх байх.

Миний хувьд Монгол Улсад 2008 оноос зам, техникийн төхөөрөмжийн чиглэлд бизнес эрхэлж ирсэн. Түүнээс хойш гадаадын хөрөнгө оруулагчдын нөхцөл сайжирч байгаа. Гол нь хоёр улсын хооронд баталгаа хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нар зөвхөн баталгаа шаарддаг. Тийм учраас эрсдэл дагуулж болзошгүй нөхцөл үүсэхээс сэргийлж, баталгаажилтын тал дээр илүү нухацтай ажиллах шаардлагатай” хэмээв.

Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дэд тэргүүн Вэй Шань Дун “Хятад улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хил гаалийн хууль талаас зөвлөгөө туслалцааг өгөхөөр мөн түлхүү хамтран ажиллаж байна. Монголын хөдөө аж ахуй болоод уул уурхайн салбар нь байгалийн их нөөцтэй учраас анхаарал татдаг. Уул уурхайн баялаг нөөцтэй орон учраас нэн тэргүүнд уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар, гуравдугаарт барилга байгууламжийн салбар. Энэ удаагийн уулзалтад Хятадын томоохон компаниуд оролцож байгаа бөгөөд чанартай хөрөнгө оруулагч байх зарчмыг нэн тэргүүнд тавьсан юм.

“Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд хөгжиж буй орныг дэмжих зорилгоор манай төсөл явж байгаа” гэлээ.

"Бэ Вэ Маа" компанийн ТУЗ-ийн дарга Шиэ Жиэ “Манай компанийн хувьд уул уурхай, барилгын салбарт 200 тэрбум иений хөрөнгө оруулалт хийх  хүсэлтэй байна. Монгол Улсын хувьд барилгын салбар илүү хөгжих шаардлага байгаа болов уу гэж бодон түлхүү анхаарч байна. Одоогийн байдлаар судалгаа хийн, Монгол Улсын хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд төслөө хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн хоёр улсын хөдөлмөрийн тал дээр ногоон бүс байвал бизнесийн орчин илүү таатай. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжин энэ чуулганыг зохион байгуулж байгаад талархаж байна. Цаашид хөрөнгө оруулагчид болон горилогч талын аюулгүйн баталгаа, хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

 

Хятадын хөрөнгө оруулагчид багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэв

Тус арга хэмжээнд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтаа хийх гэнэ. Тухайлбал, БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагч улс. Өнөөдрийн байдлаар тус улс нь манай улсад 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1990 онд 41.2 сая ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт 2022 оны гүйцэтгэлээр 11 тэрбум ам.долларт хүрсэн юм. Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэрээ хоёр улсын Төрийн тэргүүн нар ойрын хугацаанд Монгол - Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх тал дээр дээд түвшиндээ санал нэгдсэн билээ.

Тэгвэл форумд оролцож буй зарим компани аль хэдийн ямар салбарт, хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулагч “Шанхай Лүсү” компани нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Нарийн цахилгаан механик тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, ухаалаг автобусны зогсоол, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээврийн хэрэгслийн цахим тоног төхөөрөмж, ухаалаг роботын судалгаа, хөгжил, хиймэл дагуулын технологийн иж бүрэн хэрэглээний системийг нэгтгэх, төмөр замын транзит холбооны дохионы системийг хөгжүүлэх, төмөр замын транзит тусгай тоног төхөөрөмж, эд ангийн борлуулалт, ухаалаг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, төмөр хийцтэй барилга байгууламж барих төсөл зэрэг үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Тус компани нь байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

1997 онд үүсгэн байгуулагдсан “Хубэй Жиншин” компани нь электрон бүтээгдэхүүний хөгжил, судалгаа, техникийн үйлчилгээ, компьютер, түүний дагалдах хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, эмнэлгийн хуванцар бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, түүний бөөний болон жижиглэнгийн худалдаа, техникийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг. Тэд Монгол Улсын байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн гэнэ.

Харин 2010 онд үүсгэн байгуулагдсан “Сүжоу Фанчян” компани нь Сүжоугийн Вужунг дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн хүрээ нь судалгаа, боловсруулалт үйлдвэрлэл, механик болон цахилгаан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дагалдах хэрэгсэл, автоматжуулалтын төхөөрөмж, электрон эд анги, хуудас, металл, тамга дарах эд анги, борлуулалт хуванцар бүтээгдэхүүний чиглэлд ажилладаг гэнэ. Тус компани нь байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг сонирхож буй аж.

Мөн “Анхуй Жүсэн Ландскап” нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Аньхуй мужийн Хэфэй хотын Луян дүүргийн Силихэ замын 88 тоот Минфа худалдааны төвд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн хамрах хүрээ нь ландшафтын инженерийн барилга байгууламж, зураг төсөл, цэцэг, бонсай тариалалт мод суулгац, тарих зэрэгт орно. Тус компани нь байгаль орчин-сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Б.Үлэмж

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.73.92Nasaa   • 3 сарын 17. 11 цаг 08 минут

МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүддээ ёс зүйн хэмжүүрийг нь тогтоож өгмөөр юм. Танай тэр Үжин үнэртэй ус хийдэг Ану-Үжин гээд өөрөө гэр бүлтэй байж айлын нөхөртэй явалддаг, бузар булай, засардаггүй заваан хүүхнээ больмоор юм. Ийм хүнээр залуучуудыг төлөөлүүлмээргүй байна.



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 39 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 51 минутын өмнөЗалуу судлаачид чуулна2 цаг 9 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 42 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 48 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 54 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа4 цаг 6 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 17 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 19 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 28 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 39 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 56 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ5 цаг 10 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 20 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ6 цаг 2 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 32 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 43 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 45 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан7 цаг 4 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү8 цаг 6 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна8 цаг 10 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 16 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 37 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 39 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube