Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос, Украины Ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нартай энх тайвныг дэмжих зорилгоор байнгын холбоотой байдаг гэжээ.
Тэрбээр “Бидний зуучлалаар бодит болсон үр тарианы хэлэлцээр, олзлогдсон цэрэг дайчдыг солилцох нь Украины мөргөлдөөнд оролцогч талууд хэл амаа ололцож чаддагийг харуулсан. Бид Украинд шударга ёсны энх тайван тогтоохыг дэмжиж байна, би Путин, Зеленский нартай байнгын харилцаатай хэвээр байна "гэж хэлэв.
Цаашид ч талуудын яриа хэлэлцээг зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдгээ мөн илэрхийлэв.
Өмнө нь Турк барууны орнуудыг Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх хүсэлгүй байна гэж буруутгаж байсан. Туркийн Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөлийн гишүүн Чагри Эрхан хэлэхдээ, Вашингтон, Лондон хоёр дайн тулааныг үргэлжлүүлэн уртасгах сонирхолтой байгаа учраас асуудлыг энхийн замаар зохицуулахад саад болж байна гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.