Д.Батбаатар:Нөгөө алдартай С зөвшөөрлийн бичиг 15 сая төгрөгт хүрчээ, Х.Нямбаатар сайдаа

3/ 17/ 2023    9 цаг 21 минут

Улс хоорондын тээвэр, байнгын ачаа тээврийн тендер будилаантай, хууль бус үйлдэл их гарч байгаа талаар хэдхэн хоногийн өмнө зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр нэг ноцтой мэдээлэл дэлгэжээ. Тодруулбал, АТҮТ-өөс нүүрс тээврийн жолооч нарт олгодог С зөвшөөрөл 1 ширхэг нь 15 саяд хүрсэн байгаа талаар мэдээлэл өгөв. Ер нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Цагаанхаданд тээвэрчдийн нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа.

-Та Цагаанхаданд ажиллаад ирлээ гэсэн. Тэнд нөхцөл байдал ямар байна. Тээвэрлэлт хэвийн явагдаж байна уу?

-Ойрын үед хил боомтоор ажиллаад тээвэрчид маань хариуцах эзэнгүй зуугуул мал шиг болсныг мэдсэн юм. Хэн дуртай сараачиж бичиж, нулимж, дэвсэлж бгааг харсаар байж дуугүй байж чадахгүй болохоор хэвлэлийн бага хурал хийж анхааруулахыг оролдлоо. Эрх баригчид ойлгуулах гэж олон удаа оролдлоо бүтэхгүй юм байна. Сахил хүртээд шал дордов гэж үг байдаг даа шинэчлэгдэнэ гоё болгоно авлигатай тэмцэнэ гэсэн хаана байна.

Би 11 сард нүүрсний хулгай гээд попроод эхлэхэд нэг зүйлийг тод хэлсэн "Нэг бүлэглэл нөгөө бүлэглэлээр солигдож байна шүү" гэж хэлсэн үнэн байна. "Эрдэнэс тавантолгойд" "Таван толгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон, 6 шаттай сонголт хийж боловсон хүчнээ авсан гэсэн яасан зүгээр л авлигачдын 2 дугаар ээлж хоолондоо орсон байна. Одоо шинэ бүлэглэлээс айгаад дуугарах хүн байхгүй дээ. С зөвшөөрөл хэлэлцээрээ бол БНХАУ-ын өмчлөл байдаг. Нөгөө алдартай С зөвшөөрлийн бичиг 1 ширхэг нь 15 сая төгрөгт хүрлээ, одоо болно Нямбаатар сайдаа. Үүнийг анхаарч үзнэ үү.

-Нүүрс тээвэрлэлтийг хууль дүрэм журмынх нь дагуу явуулахгүй, зүгээр нэг мөнгө олж ашиг харах гэсэн бүлэглэлийн хийдэг ажил болжээ гэх. Боомтын захиргаа хэр ажиллаж байгаа вэ?

-Тээврийн салбар дүрэм журмаараа явахгүй самрагдаад дууслаа.  Дэлхий нийт дээр боомтын захиргаа гэдэг бол тухайн боомтоор гарч байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж, зохицуулах ёстой. Ковидын үед Боомтын захиргаа нь юм юмруу үсчиж орж сүйтгэсэн. Боомтын захиргаа өдөрт хэдэн машин хилээр гаргах уу гэдгээ яриад нэг машиныг хэдэн минутад гаргахыг тооцоолж үздэг байх. Тээврийн салбарт тус тусдаа юмаа мэдэж зохион байгуулах ёстой байтал Сангийн сайд бүхнийг мэднэ гэж хэзээ ч байхгүй. Цаад утга нь тээвэрлэлтээс орж ирэх орлогыг өөртөө шингээхийг л оролдож байна гэж хардаж байна. Төрийн байгуулалтын зохицуулалт ч маш муу байгаа ч харуулж байна даа.

-Нүүрс тээвэрлэлтийн машины тоо хэтэрсэн, хилээр оруулж ирсэн шинэ машинууд нь хэзээ яаж тээвэрт явах нь тодорхойгүй байна гэлээ?

-Сая очиход Цагаанхаданд ганц ч тээвэрлэлтэд ороогүй 600 гаруй цоо шинэ машин байна. Тэдгээр машин эзнээ олсон уу, эсвэл олоогүй юу. Хэзээ тээвэрлэлтэд гарах нь тодорхойгүй. Хэн нэгэнд авлига өгчихөөд явах гээд байгаа юм боловуу. Хилээр ороод ирсэн гаалийн татвараа төлчихсөн. Хэрэгцээ бол аль хэзээний хангагдсан байхад хэрэгцээнээс илүү машин байна гэдэгт хардлага төрөөд байгаа. Тэгэхээр тодорхой бодлого хэрэгтэй.

-Сүүлийн үед нүүрс тээвэрлэлтийн компаниуд ар өврийн хаалга ашиглаж тендер аваад байна гэсэн мэдээлэл бий. Яг дүрэм журмаараа тендер авч чадаж байгаа компани аж ахуйн нэгж бий юу?

-Одоо энэ тендерийн асуудлыг болиулах хэрэгтэй. Тендер нэрийн ард том дарга нарын эрх ашиг л явж байгаа нь үнэн. Худалдан авах ажиллагааны газар нь тендер зарлачихсан. Гэтэл тендерээ үнэлдэг журам байхгүй, хэн яаж шалгаруулаад байгаа нь тодорхой бус. Худалдан авах ажиллагааны газар тендер хариуцдаг байгууллага биш, гэтэл гэрээ хийгээд яваад байх юм. Хийсэн гэрээ нь тээврийн гэрээ мөн гэж хэн үзэх юм. Тийм учраас байрыг нь солих хэрэгтэй.

-Нүүрсний гэх хэрэгт холбогдсон гишүүд болон холбогдох албаныханы хэрэг хэрхэн яаж шийдэгдэх бол?

-Яаж шийдэхийг нь хуулийн байгууллага мэднэ. Анхнаас нь би хэлж байсан. Тээвэрчид нүүрс хулгай хийж чаддаггүй юм, ачсан нүүрсийг нэг цэгээс нөгөө цэгт хүргэж өгч байгаа. Түүнээс нэг компанийн захирал, жолооч нүүрс хулгай хийгээд хил гаргаад явах биш. Уурхай дээрээс падаантай гаргаад Цагаанхадан дээр буулгаж байгаа. Тэндээс нь цааш гаалийнхан хянаад гаргаж байгаа. Тэгэхээр энийг хийж чадах хүн том хүн байгаа. Компаниудыг шалгаад юу гарах вэ дээ. Байгаа онохгүй буудаад байгаа юм. Зохион байгуулалтаа маш сайн зөв хийх юм бол авлига гарахгүй дээ.

-АТҮТ-ийнхөн өөрсдөө авлигад идэгдсэн хүмүүс байдаг гэх?

-АТҮТ авлигын хэрэгт холбогдсон юм шиг байна билээ. Тийм учраас нөгөөдүүл чинь дуугарч чадахгүй шүү дээ. Үүн дээр нь Уул уурхайн яамныхан тоглоод байна уу гэж харж байгаа. Хуультай улс орон бол хуулиараа явах хэрэгтэй. Зам тээврийн яам нь ч яагаад дуугарахгүй байгаа талаар гайхаж байна. Хуулиар хүлээсэн үүрэг нь бий.

-Зам тээврийн яаманд та зөвлөхөөр ороод энэ хууль бус тээвэр, тээвэрлэлтийн асуудлыг нь зохицуулаад өгч болдоггүй юмуу?

-Би тээвэр зохицуулалтын ажлаар 25 жил ажилласан. Яг энэ олон улсын нүүрс тээвэрлэлтийг анх явуулахад нь би мэргэжилтэн байсан. Маш сайн мэднэ. Цалин авахгүйгээр орон тооны бус зөвлөхөөр орж ажиллая гэж санал тавьсан. Авдаггүй юм, яагаад авахгүй байгаа учир шалтгааныг бол мэдэхгүй шүү дээ. Магадгүй намтай холбож ойлгоод байх шиг. Би намын гишүүнчлэлээс татгалзаад олон жил болж байна. Би хувийн компанитай гэхдээ тээвэрлэлтийн компани биш. Тээврийн чиглэлээр судалгаа хийдэг. Уг нь мэргэжлийн хүмүүсээр ажлыг нь хийлгэх ёстой байгаа юм.

-Монгол Улсад тээврийн хэрэгсэлд мөрдөгдөж байгаа ямар стандарт байдаг вэ?

-Тээврийн хэрэгслийн хоёрхон стандарт байдаг. 62, 78 гээд хүнд даацын стандартыг Монголд нүүрс тээвэрлэлт бусад тээвэрлэлтүүдийг явуулахын тулд тусгай зориулалтын замаар явдаг.  Давхар чиргүүлтэй тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт Монголд л байдаг. Түүнээс дэлхийд ийм ойлголт нүүрс тээвэрлэлт дээр байхгүй. Монголд давхар чиргүүлтэй ганцхан машин бий. Тендер нь өөрөө байхгүй машиныг зарлаад хууль бусаар өөрсдөө ороод явчихаж байгаа юм. Тээврийн салбарыг мэргэжлийн хүмүүс удирддаг болохоос Сангийн яамныхан удирдаад явах ямар ч боломжгүй гэдгийг дахин хэлье.

-Өнөөдрийн байдлаар улс хоорондод ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг хэдэн компани байдаг вэ?

-Ачаа тээврийн 490 компани бий. Түүнээс тээврийн хэрэгсэл нь одоогоор 29507 байгаа. Үүний 22431 нь Тавантолгой чиглэлд явдаг. Хамгийн гол нь нүүрс тээвэрлэлийн хэмжээгээ гаргаж ирж үнээ тогтоох ёстой. Надад хардах эрх бий. Одоо Эрдэнэс тавантолгой компани Ерөнхий гэрээ гээд нэг юм байгуулчихсан. Тээвэрлэлтийн гэрээ мөн эсэхийг яаж мэдэх юм бэ. Ерөнхий гэдгийн ард юу ч байгаа юм билээ. Анх нүүрс тээвэрлэлт 100 машинаар эхэлж байсан бол өнөөдөр машины тоо нэмэгдэж автоматаар 29 мянгад хүрсэн байна. Олон тооны машин уралдуулж нүүрс ачуулахаар алалцуулж байна гэдэг нөгөө талдаа авлигыг бий болгож байна. Хэн эрх мэдэлтэй байна тэнд машинаа явуулж чадаж байна. Машинаа явуулж байгаа үндэслэл нь юу бэ гэвэл тонн нүүрс 500 юань байгаа. Цагаан хаднаас цаашаа 1 машин 130 тонн нүүрстэй явдаг. Ингээд явахаар ганцхан тээвэрлэлтээр 32 сая төгрөгтэй болно. Ийм байхад бүх тээврийн компаниудыг буруутгах ёсгүй. Яагаад гэвэл ашгийн төлөөх байгууллага. Нэг машины үнэ 350 сая. Нэг рейсэнд 32 сая төгрөг олохын тулд бүгд уралдана. Хэн дарга, эрх мэдэлтэй байна хэн цэрэг байна хамаа байхгүй ээ, тэнд бүх юмаа нааж явуулна. Нэг рейсэндээ 32 сая төгрөг олж байгаа компани, хувь хүн нэг хүнд авлигаар 3 сая төгрөг өгчихөд асуудал байхгүй шүү дээ. Ийм авлигын ард том найдвартай ар байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Нөгөөтэйгүүр тээврийн бодлого огт байхгүй байгаа нь даанч харамсалтай.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 5 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 17 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 35 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 8 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 14 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 20 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 32 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 43 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 45 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 53 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 5 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 22 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 36 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 46 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 28 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 58 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 9 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 11 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 30 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 32 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 36 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 42 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 3 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 5 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 58 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube