Голомт банк Хөгжлийн банкнаас 269,3 тэрбум төгрөгийн санхүүжилт 5 хувийн хүүтэй авч, 8 хувийн хүүтэй аж ахуйн нэгжүүдэд олгожээ

3/ 17/ 2023    11 цаг 21 минут

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

 Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд  “Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл”-ийн зээлийг дамжуулан зээлдүүлэгчээр “Голомт” банк ажиллаж, Хөгжлийн банкнаас 5 хувийн хүүтэйгээр нийт 269.3 тэрбум төгрөгийн шилжүүлэн авсан байна.

Ингээд нийт 168 зээлдэгчид 214.36 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй дамжуулан олгосон бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 21 дэд зээлдэгчийн 3.5 тэрбум төгрөг төлөгдөж дуусаагүй байгаа аж.

Голомт банкнаас зээлдэгчид олгоогүй санхүүжилтээс 2014 онд  54.67 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк буцаан татсан.

Гэвч Голомт банкийг яагаад дамжуулан зээлдэгчээр сонгосон тухай ямар ч баримт Хөдөө аж ахуйн яам болон Хөгжлийн банкин дээр алга.

ҮАБЗ болон Засгийн газрын тогтоолд салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн 1/3-тай тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж олгох болон шаардагдах зардлыг санхүүгийн байгууллагатай байгуулах ажлыг ЭЗХЯ болон ҮХААЯ зохион байгуулахаар заасан байгаа юм. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн тушаалаар тавн нэгжийн захирлуудыг томилж, доорх зээлийг олгожээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 44 зээлдэгчид, 52,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 11 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. 2013 онд Голомт банк нь төсөл санхүүжүүлэх гэрээний шаардлагыг хангаагүй буюу Х тайлантай 4 зээлдэгчид санхүүжилт олгожээ.Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавихад 5 зээлдэгч сураггүй алга болсон байна.

Ноос ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 17 зээлдэгчид, 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2 зээлдэгчийн 318,5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.Зээлдэгч тус бүрээр хяналт тавихад 3 зээлдэгч сураггүй алга болсон төлөвтэй бүртгэлтэй байгаа аж.

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 54 төслийн зээлд 100.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 3 зээлдэгчийн 656 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Голомт банкнаас Х тайлантай “Анар ганган” ХХК-д төслийн зээл олгосон байна. Хоёр зээлдэгч сураггүй алга болсон, нэг зээлдэгч дампуурсан хэмээн бүртгүүлжээ.

Хүлэмжийн аж ахуйн байгуулах төсөлд 32 зээлдэгчид 25,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2 зээлдэгчийн 49,6 сая төгрөг төлөгдөөгүй байна. Төслийн шаардлага хангаагүй “Ногоон сар” ХХК-д зээл олгосон бөгөөд нэг зээлдэгч сураггүй болжээ.

Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж, 17 зээлдэгчийн 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 2 зээлдэгчийн 47,5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Голомт банк нь төслийн шаардлага хангаагүй буюу шинээр байгуулагдсан 3 зээлдэгчид 660.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон байгаа юм.

Тус төслөөс 3 зээлдэгч сураггүй алга болсон гэх төлөвт бүртгэгдсэн байна.

Дээрх таван төслийн нэгжийн ажлын гүйцэтгэлийн баримт материалтай танилцахыг хүссэн ажлын хэсгийнхэн нэгжүүд татан буугдсан яамд хооронд салж, нийлэх явцад баримт материал хаана архивлагдсан мэдээлэлгүй гэсэн шалтгаанаар хянах боломжгүй болжээ.

Шинжээчийн зүгээс авсан зээлийнхээ дүнгээр өсөлт гарсан компани цөөхөн, “Голомт банк” төсөл санхүүжүүлэх гэрээг зөрчсөн, зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ҮХААЯ-нд даалгасан чхэрэгжилт нотлогдоогүй зэрэг зөрчилтэй байсныг онцлов.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Г.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү4 минут 52 секундын өмнөЗалуу судлаачид чуулна23 минут 13 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ55 минут 52 секундын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 2 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 8 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 20 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ2 цаг 32 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ2 цаг 34 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна2 цаг 42 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг2 цаг 53 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 10 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 25 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 цаг 34 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 17 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ4 цаг 46 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна4 цаг 57 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн4 цаг 59 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 18 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 20 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 25 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ6 цаг 30 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна6 цаг 51 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна7 цаг 53 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа8 цаг 46 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа8 цаг 49 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой8 цаг 58 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 14 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ9 цаг 42 минутын өмнөОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ9 цаг 50 минутын өмнөЦэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга9 цаг 58 минутын өмнөПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сураад зээлээ төлөөгүй 230 хүнийг хуулийн байгууллагад шилжүүлнэ гэв3 сар 22. 17:22
 Facebook Twitter Youtube