УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж гишүүд санал хураав.
Тодруулбал, УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон хамт баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын Ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалаа.
Ийнхүү нийт гишүүний 89.1 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэсэн санал өгсөн бол үлдсэн 10.9 хувь нь буруу хэмээн татгалзаж гишүүдийн олонхын саналаар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, хуулийн төслийг сайжруулах үүрэг даалгаврыг ажлын хэсгийн гишүүдэд өгчээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.