УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан болж түр завсарласан байна. Хуралдааны эхэнд гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр “Та нар эдийн засаг 4.5 хувиар өссөн гэж яриад байгаа боловч долларт шилжүүлвэл ямар ч өсөлт байхгүй шүү. Эдийн засгийн өсөлтгүй Монгол орныг та бүхэн долоон жил удирдаж байна. Баян, ядуу айлын хүүхэд бүхэн адилхан. Тэр айлыг угаалгын машинтай, хашаатай гэсэн шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасна гэдэг бол байж болохгүй зүйл. Хүүхэд бүрийг баярлуулсан шийдвэрийг энэ чуулган гаргаачээ гэсэн хүсэлтийг иргэд тавьж байна шүү. Сангийн сайд анхаараарай” гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар “Төсөв батлагдсантай холбогдуулан баталсан УИХ-ын тогтоолд хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор заасан. Хүсэлт гаргаад байхад өгөхгүй байна гэдэг бол УИХ-ын тогтоол хэрэгжихгүй байна гэсэн үг” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.