105 дугаар сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо

3/ 17/ 2023    16 цаг 48 минут

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд биеийн тамирын шинэ заал барьж, ашиглалтад  орууллаа. Энэхүү заалны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон 105 дугаар сургуулийн удирдлага, багш сурагчид оролцсон юм.

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105-р сургууль нь 2700 гаруй сурагчтай бөгөөд шинээр ашиглалтад орсон энэ зааланд тус сургуулийн 1000 гаруй сурагч спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх, дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн онд  улсын төсвөөс 100 орчим тэрбум, нийслэлийн төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг гаргаад сургууль, цэцэрлэгийн барилга,  өргөтгөл, биеийн тамирын заал байгуулахад зарцуулсан. Баянхошуу бүсийн тухайд сургуулийн хүртээмж боломжийн. Гэхдээ 105 дугаар сургууль гурван хорооны хүүхдүүд сурдаг, олон сурагчтай ч  биеийн тамирын ганцхан заалтай байсан. Тэгэхээр хүүхдүүд спортоор хичээллэх, дугуйлан секцэнд хамрагдах, бэлтгэл сургуулилалт хийх боломж бүрдүүлэхийн тулд шинэ заалыг байгуулсан гэлээ.

“Сонгинохайрхан дүүрэгт нийт 28 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөл бүрдүүлэхээр спорт заалны хүрэлцээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна” гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцолсон.

105 дугаар сургуулийн захирал Г.Чимгээ:

-Манай сургууль сурагчид, багш нар сагс, волейболоор хичээллэдэг, дүүрэг, нийслэлийн хэмжээнд чамгүй амжилт гаргадаг. Тухайлбал, сургуулийн эрэгтэй баг тамирчид болон багш нарын эрэгтэй баг тамирчид өнгөрсөн онд дүүргийн волейболын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон. Бид багш, сурагчдаа энэ тал дээр дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг зорьдог. Шинэ зааланд сагс, волейбол, жүдо гээд олон төрлийн спортоор хичээллэх боломжтой болж байна. Стандартад нийцсэн, тухтай сайхан заал барих ажилд дэмжлэг үзүүлсэн нийслэлийн удирдлага, тэр дундаа Засаг дарга Д.Сумъяабазарт талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.

Биеийн тамирын шинэ заал ашиглалтад орсон талаарх сэтгэгдлээ сургуулийн багш, сурагчид илэрхийлэв.

Зургадугаар ангийн сурагч Г.Соёл-Эрдэнэ:

-Би дөрөвдүгээр ангиасаа хойш жүдогоор хичээллэж байгаа. Жүдогийн аварга Х.Цагаанбаатар, бас Спортын төв ордныг хараад сэтгэл хөдөлж байсан, тэгээд л энэ спортоор хичээллэхээр шийдсэн. Бид  долоо хоногт дөрвөн удаа бэлтгэл хийдэг. Хамгийн сүүлд сургуулиа төлөөлөөд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Өчигдөрхөн нь л жингээ хасах гээд хөлсөө урсгаж байснаа маргааш нь тэмцээндээ амжилттай ороод медаль авах хамгийн сайхан мэдрэмж. Шинэ заал маань их таалагдаж байна, илүү зайтай болохоор олуулаа бэлтгэл хийдэг гэсэн юм.

Арванхоёрдугаар ангийн сурагч А.Пүрэвбаатар:

-Би зургадугаар ангиасаа эхлээд сагс, волейболоор хичээллэж эхэлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дүүрэг болон нийслэлийн хэмжээнд болсон тэмцээнүүдэд сургуулиа төлөөлж оролцож байгаа. Хуучин заал маань арай жижиг байсан. Шинэ заал том тул бэлтгэл хийхэд тухтай, шал нь халтирдаггүй учир гэмтэл авахаас сэргийлдэг. Дүү нар маань цаашид ийм орчинд сурч, спортоор хичээллэх болсонд баяртай байгаа хэмээв.

Биеийн тамирын багш Т.Ганцэцэг:

-Ганцхан заалтай байхад нэг ээлжинд хоёр анги, эсвэл гурван ангийг нийлүүлж хичээллэхээс өөр аргагүй байсан. Тэгэхээр амралтын өдрүүдэд бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Одоо харин спорт заалны хүртээмж нэмэгдэхээр тамирчид маань бэлтгэлээ тогтмол хийнэ, үүнийг дагаад амжилт гаргах боломж нь ч нэмэгдэж байна гэж онцолсон.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө27 минут 22 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү39 минут 29 секундын өмнөЗалуу судлаачид чуулна57 минут 50 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 31 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 37 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 43 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 55 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 7 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 8 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 17 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 28 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 45 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цагийн өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 9 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 51 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 21 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 32 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 34 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 53 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 55 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 59 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 5 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 26 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 28 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 21 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 24 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 32 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 49 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube