БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины дайн эхэлснээс хойш анх удаагаа Москвад айлчилна

3/ 18/ 2023    7 цаг 11 минут

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 20-нд ОХУ-д гурван өдрийн айлчлал хийнэ. Энэ нь Украины дайн эхэлснээс хойш Москвад хийх анхны айлчлал болох юм.

БНХАУ-ын тэргүүн ирэх долоо хоногт Москвад ирнэ гэсэн Кремлийн мэдээллийг Хятадын ГХЯ-наас батлав. Хэлэлцээний үеэр талууд "иж бүрэн түншлэл, стратегийн харилцан үйлчлэл"-ийн асуудлыг хэлэлцэнэ гэж Оросын мэдэгдэлд дурджээ.

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван "Ши Жиньпин Ерөнхийлөгч Путинтэй хоёр талын харилцаа, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, хоёр орны харилцаанд шинэ түлхэц өгнө" гэж хэлсэн байна.

Путин өнгөрсөн оны үеэр онлайн яриа хэлэлцээний үеэр Ши Жиньпинийг Москвад урьсан юм. Гэсэн хэдий ч  Хятадын удирдагч энэ урилгад тухайн үед хариу өгөөгүй юм.

Хятадын ГХЯ өмнө нь "Бээжин Украины дайнд "объектив, шударга" байр суурьтай байхыг эрмэлзэж байгаа бөгөөд Киев, Москвагийн хооронд энхийн хэлэлцээр байгуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэж онцолж байв.

Барууныхан Хятадын "энх тайвны төлөвлөгөөнд" эргэлзэж байна

Орос Украинд түрэмгийлсний ойн өдрөөр Хятад улс Орос, Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах төлөвлөгөөг танилцуулсан. Төлөвлөгөө нь "байлдааны ажиллагааг зогсоох", "шууд яриа хэлэлцээг сэргээх", "бүх орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх", "нэг талын хориг арга хэмжээг зогсоох" зэрэг 12 зүйлээс бүрдсэн.

Барууны орнууд уг төлөвлөгөөнд эргэлзэж Бээжин ихэвчлэн Кремлийн байр суурийг дэмжих хандлагатай байгааг тэмдэглэсэн.

Ши Жиньпин, Зеленский нар хэлэлцээ хийх үү

Америкийн "The Wall Street Journal" сэтгүүл Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй дайн эхэлснээс хойш анх удаагаа ярилцахаар төлөвлөж байна гэж мэдээлж байсан. Энэ нь түүнийг  Москвад очсоны дараа видео хэлбэрээр болж магадгүй юм гэжээ.

Гэвч Бээжин Ши Жиньпин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулах гэсэн Киевийн оролдлогод одоогоор нааштай хариу өгөөгүй байна. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Зеленский БНХАУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихад бэлэн гэж мэдэгдэж байв.

Украин, Хятадын хооронд 2011 оноос хойш тунхагласан “стратегийн түншлэл”-ийг үл харгалзан дайны бүх хугацаанд Ши Жиньпин, Владимир Зеленский нар шууд харилцаа холбоогүй байна.

Москва, Бээжингийн "хязгааргүй" түншлэл

Гуравдугаар сарын 16-ны пүрэв гарагт Украин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ. Украины дайн хурцдаж байгаад Бээжин санаа зовж, Москва, Киев хоёрыг энхийн хэлэлцээрт эргэн орохыг хүсэж байна гэж мэдэгдэв. Хятадын ГХЯ-ны тэргүүн мөн сөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх санаачлага даруй эргэж ирнэ гэж найдаж байна гэжээ.

ОХУ-ын удирдагч Путин Олимпийн наадамд оролцохоор Хятадад айлчлах үеэрээ 2022 оны 2-р сард буюу дайн эхлэхийн өмнөхөн Хятад, Орос хоёр "хил хязгааргүй" түншлэлийн харилцаагаа зарласан. 

Түүнээс хойш хоёр орны харилцаа улам бэхжсэн бололтой. Дайн эхэлснээс хойш Хятад, Оросын худалдаа ихээхэн нэмэгдэж, Оросын нефтийн хамгийн том худалдан авагч болжээ.

Эх сурвалж:ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 28 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 40 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 58 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 31 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 37 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 43 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 55 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 6 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 8 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 17 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 28 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 45 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 59 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 9 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 51 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 21 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 32 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 34 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 53 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 55 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 59 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 5 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 26 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 28 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube