Түүхэн товчоон: Ногооннуурын хүн чулуу

3/ 18/ 2023    7 цаг 59 минут

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Уйгурын үед холбогдох хүн чулуун хөшөө

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд хоёр хүн чулуу байдаг бөгөөд тэдгээрийг сумын төвөөс урагш орших Ямаат Улаан орчмоос авч ирсэн гэдэг. 
Нэг дэх хүн чулууг нь цайвар саарал өнгийн боржингоор босоо хүний дүрс оруулан урласан. Өргөн нүүртэй, урт шувтан эрүүтэй. Хоёр чихэвчийг нь дээш сөхсөн дугариг малгай өмссөн, жирэвгэр хөмсөгтэй, хөмсгийн уулзвараас урт шулуун хамрын зураасыг нэг үргэлж гүвгэрээр дүрсэлжээ. Нүд нь нэлээд том, зууван хэлбэртэй бөгөөд дунд нь аньсага гаргажээ. Сахалгүй, хонхор зураасаар жижигхэн ам дүрсэлсэн байна. Хөмсгийн хоёр үзүүрээс чихэн дээгүүр дугуйран үргэлжилсэн зураас гаргасан нь үсний захыг харуулсан бололтой. Чихийг хоёр үзүүр нь дотогш эргэсэн тал дугуй хэлбэрээр товойлгон дүрсэлж бөөрөнхий унжлага онгин сэнжтэй ээмэг зүүлгэжээ. Цээжинд хувцасны зах заам гаргаагүй бөгөөд хоёр гараа тохойгоор нугалан гэдэсний өмнө шулуун хүзүүтэй тэгш ёроолтой цүндгэр ваарыг хоёр бөөрнөөс нь дөмнөн барьжээ. Ваар барьсан хоёр гарын таван хурууг тодорхой гаргасан агаад баруун гарын бугуйнаас дээхнэ ханцуйн хязгаар бололтой хөндлөн зураас бий. Ханцуй нь бугуй орчмоор бариу, харин тохойн орчимд нэлээд өргөсч хүлхийснээр дүрсэлжээ. Бүс болон зэвсэг зүүлт байхгүй. Хүн чулууны өвөр, хоёр хажууг нэлээд сайн засаж янзлаад ар талыг төдий л сайн засаж янзлаагүй байна. 
    Хоёр дахь хүн чулууг улбар шар өнгийн боржингоор босоо хүний дүрс гарган хийжээ. Хүн чулуу ерөнхийдөө бүтэн боловч нүүрэн тал нь гадуураа энд тэндээ сэвтэж холтроод зарим дүрслэл нь тодорхойгүй болжээ. Толгойд нь хавтгай оройтой, урдаас нь харахад бортого хэлбэртэй малгай өмсгөжээ. Өргөн дугариг царайтай, шувтандуу урт эрүүтэй. Хоёр нүдийг зууван хэлбэртэйгээр нэлээд ойрхон дүрсэлжээ. Нүдний доод зовхиноос хамрын зураас үргэлжилжээ. Хонхор зураасаар жижигхэн ам, тал дугуй хэлбэртэй чих дүрсэлсэн нь мэдэгднэ. Цээжинд нь доош унжсан хоёр хөх гаргасан нь эмэгтэй хүний дүрс болохыг гэрчилнэ. Хоёр гараа тохойгоор нугалан цээжний өмнө ямар нэгэн сав барьж байсан бололтой бөгөөд чулууны гадарга гэмтсэнээс уг савын хэлбэр, гарын хуруу мэдэгдэхгүй болжээ. 
    Энэ хоёр хөшөөний хийц дүрслэлийг ажиглахад эхнийх нь эрэгтэй, хоёр дахь нь эмэгтэй хүн болох нь тодорхой мэдэгдэх ба харин VI-VIII зууны түрэгийн хүн чулууны сонгодог хэлбэрээс нэлээд өөр байдалтай юм. Ийм хэлбэрийн хүн чулуу ОХУ-ын Тува зэрэг нутгаас олдож байсан бөгөөд судлаачид IX-X зууны үед хамааруулан үздэг. (Ч.Амартүвшин)

 

Ашигласан ном зохиол

Кубарев В.Д, Цэвээндорж. Д. Новые каменные изваяния Монгольского Алтая // Известия лаборатории археологии. №1. Горно-Алтайск, 1995,стр. 149-163.

Төрбат Ц., Баяр Д., Цэвээндорж Д., Баттулга Ц., Баярхүү Н., Идэрхангай Т., Жискар П-Х. Монгол Алтайн археологийн дурсгалууд-I. Баян-Өлгий аймаг. УБ., 2009.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 9 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 22 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 40 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 13 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 18 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 24 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 36 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 48 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 50 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 58 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 9 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 26 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 41 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 50 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 33 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 3 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 13 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 15 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 34 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 36 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 41 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 46 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 7 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 10 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube