Б.Оюунгэрэл: “World Records Team” багтай ажиллах нь миний мөрөөдөл байсан

3/ 18/ 2023    16 цаг 44 минут

“Wow Balloon” студийг үүсгэн байгуулагч Баатарын Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Сингапур улсад мэргэжлийн “шаар” урлаач Лили Тан хэмээх уран бүтээлчийн багт ажиллаад ирсэн билээ. “World Records Team” баг нь Сингапур, Хятад, Малайз, Индонез, Испани зэрэг долоон орны уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд Монгол Улсаас Б.Оюунгэрэл очиж ажиллажээ. Тус баг энэ удаа “Singapore's Book of Record”-ыг шинэчлэн тогтоосон байна. Тэд 230,000 ширхэг бөмбөлгөөр “Aloha Hawaii” хэмээх сэдэвтэй нүсэр хэмжээний бүтээлийг урлан амжилтаа ахиулж чаджээ.

Эргэн сануулахад, 2012 онд уран бүтээлч Лили Тан болон түүний баг 79,854 хийн бөмбөлөг ашиглаж, роботын хэлбэртэй баримал бүтээхэд 42 цаг зарцуулж байв. Тэд тухайн оныхоо гуравдугаар сарын 16-18-ны хооронд уг роботыг “Марина Скуэр” худалдааны төвд үзүүлсэн юм. Энэ бүтээлийн урт 23.3 метр, өргөн нь 19 метр бол 11.5 метр өндөртэй. Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн билээ.

-Та саяхан Сингапур улсад “Singapore's Book of Record”-ыг шинэчлэхэд гар бие оролцоод ирсэн. Явсан газрын сонин сайхнаас яриагаа эхлэх үү?

-Би энэ салбарт ажиллаад 13-14 жил болж байна. Энэ хугацаанд дэлхийд алдартай Лили Тантай хамтарч, багт нь орж ажиллахыг хүссэн. Тэрээр хийн бөмбөлгөөр бүтээл урладаг артистууд дундаа алдартай, 2012 онд Гиннесийн амжилт тогтоосон. Харин долоон жилийн өмнө түүнтэй танилцаж, сая л багт нь орж ажиллах боломж тохиолоо.

Миний хамтарч ажилласан “World Records Team” багт долоон орны мэргэжлийн “Balloon” уран бүтээлчид бий. Тиймээс тус бхамт олонд нэгдэж, энэ гайхалтай түүхийг бүтээлцсэндээ маш их баяртай байгаа.

-Тухайн багт нийт хэчнээн хүн ажилласан бэ?

-“World Records Team” багт Сингапур, Хятад, Малайз, Индонез, Испани улсын мэргэжлийн артистууд болон Лили Таны багийн 20 орчим гишүүн нэмэгдэж, нийт 34 хүнтэй ажилласан. Бид дөрвөн өдрийн турш 230,000 ширхэг бөмбөлгөөр “Marina Square” гэх гайхалтай бүтээлийг урласан. Урт нь 35 метр, өндөр нь 17 метрийн хэмжээтэй шааран байгууламжийг байгуулж, Сингапур улсын “Singapore's Book of Record”-ыг шинэчлэн тогтоолоо. Сэдэв нь Хавай арал, далайн эргийн сайхан мэдрэмжийг төрүүлэх. Энэ баг маань жил бүр Сингапур улсынхаа рекордыг эзэмшиж, шинэчилж явдаг онцлогтой.

-Монголд энэ төрлийн урлаг хэр хөгжиж байгаа вэ?

-Би “World Records Team” багт орж ажилласнаараа цаашид Монголдоо шааран чимэглэлийг урлаг болгон хөгжүүлэх алхамд ойртсон. Дэлхий дахинд энэ нь урлаг болтлоо хөгжсөн. Манай “Wow Balloon” студи чимэглэлээрээ дагнасан анхдагч нь. Харин сүүлийн жилүүдэд шаараар чимэглэл урладаг байгууллагууд нэмэгдэж байна. Харин мэргэжлийн үнэмлэхээ аваад, нарийн ажиллаж байгаа нь ховор болов уу.

Үүнийг урлаг талаас нь хөгжүүлнэ гэдэг нь чимэглэлээ хийхдээ, ямар нэг хүүхэлдэй бүтээхдээ илүү загварыг нь сайжруулж, илүү чамин болгох юм. Бөмбөлгийг үлээхээс эхлээд чимэглэлээ урлах хүртэл нарийн техниктэй.

-Та анх хийн бөмбөлөг урлалыг юуны учир сонирхох болов?

-Хүн бүр, хүүхэд бүр бөмбөлөг хараад баярладаг. Шааран урлалыг харсан нэгэн инээмсэглэдэг. Мөн баяр ёслол, аливаа зүйлийн нээлт, шинэлэг байдлын анхдагч нь. Дандаа гэгээлэг зүйлийг илэрхийлдэг. Анх 2009 оноос сонирхож шааран чимэглэл хийж эхэлсэн. 2011 онд компаниа байгуулж, дараа жил нь Солонгос улсад “WPB Academy”-д мэргэжлийн I, II зэргийн артистаар суралцсан. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байна.

-“Wow Balloon” студи хэчнээн өнгийн, ямар чанарын шаараар үйлчилдэг вэ?

-Манай “Wow Balloon” студи нь 2022 оны аравдугаар сард нээлтээ хийсэн. 60 гаруй төрлийн өнгөний сонголттой, үнэргүй, харшил өгөхгүй сайн чанарын шаараар үйлчилдэг. Хүмүүс өөрөө ирээд шаараа үзэж, сонгох боломжтой. Манайх Солонгос, Америк, Хятадаас хамгийн чанартай гэсэн, мэргэжлийн хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг захиалдаг.

Хамгийн гол хүүхдүүдэд ямар нэг харшил өгөхгүй, будгийн үнэргүй. Манай бүтээгдэхүүн дотор орчинд тоос шороо татахыг эс тооцвол нэг сар орчим хэлбэрээ алдахгүй. Харин гадаа хийн бөмбөлөг гурав хоног байдаг.

-Энэ төрлийн шааран чимэглэл хийж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Шаарыг зөвхөн үлээгээд болчихдоггүй. Зөв үлээхээс эхлээд техникийнх нь дагуу ажиллаж чадвал их гоё салбар юм. Би ямар нэгэн байдлаар шааран чимэглэл сонирхож байгаа хүмүүст тусалж, зөвлөж болно. Хүмүүс ер нь хамтарч ажиллавал илүү бүтээмжтэй байдаг шүү дээ.

-За ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Миний хувьд тус багт орж ажилласнаараа нэг алхам ахисан гэж хэлж болно. Мэргэжлийн талаасаа их зүйл суралцаж, эх орныхоо нэрийг гаргаж чадлаа. Цаашдаа олон улсын тавцанд Монгол гэх нэрээр ажиллах боломж бүрдлээ. Хүн хүсэж буй зүйлийнхээ төлөө тууштай байж чадахын бол түүндээ хүрч чаддаг. Лили Тан гэдэг хүнтэй хамтарч ажиллах нь миний мөрөөдөл байсан.

Б.Үлэмж

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



64.119.26.192GOO   • 3 сарын 18. 17 цаг 15 минут

Gaihaltai buteel



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 25 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 37 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 56 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 28 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 34 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 40 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 52 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 4 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 5 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 14 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 25 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 42 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 57 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 6 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 48 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 18 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 29 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 31 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 50 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 52 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 57 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 2 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 23 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 25 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube