Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс Владимир Путиныг баривчлах шийдвэр гаргаад буй. Энэ нь хууль ёсны мөн үү, Оросын Ерөнхийлөгч ямар эрсдэлтэй вэ гэсэн асуудал олны анхааралд ороод байна.
Тэгвэл Гаагийн шүүхийн шийдвэрийг Москва хүлээн зөвшөөрөхгүй гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдсэн.
Үүний дараа Орос улс Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
“Бид энэ асуудлын томъёоллыг хэтэрхий бүдүүлэг бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Орос улс бусад хэд хэдэн улсын нэгэн адил энэ шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс ийм төрлийн аливаа шийдвэр хууль зүйн үүднээс ОХУ-ын хувьд хүчингүй болно" гэж тэр хэлэв.
Эх сурвалж: Сcentralasia.media
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.