Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-19 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Алаг сүлд

3/ 19/ 2023    8 цаг 44 минут

Монгол төрийн бэлгэдэл

    Алаг сүлдийг энхжин ба цэргийн аль ч үед тахиж шүтнэ. Сүлдийн хөхлийг хар, цагаан адууны дэлээр алаглуулан хийдэг учраас “Алаг сүлд” хэмээн нэрлэж, Цагаан, Хар сүлдийн дунд залдаг уламжлалтай байв. “Монголын нууц товчоо”-д тэмдэглэснээр дайн тулааны манлайд явдаг Уруд, Мангуд аймаг бараан Алаг тугтай байжээ. Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад Алаг сүлдийг төрийн бэлгэдэл болгожээ. Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэний үед зүүн гурван түмний нэг Цахар түмэн Алаг сүлдийг тахих, сахин хамгаалах үүргийг гүйцэтгэж байв. Лигдэн хааныг 1634 онд нас барсны дараа цахарууд Алаг сүлдийг Ордосын Хангин хошуунд залан авчирч, хошуу тамгын газраас эрхлэн Алаг сүлдийн тахилгыг хийдэг болжээ.

    Алаг сүлдийн энгийн, дөрвөн цагийн, догшруулах хэмээх гурван зүйлийн тайлга байв. Өдөр бүр өглөө, үдэш сан тавьж, мөнх зул өргөхийг энгийн тайлга хэмээдэг бол дөрвөн улирлын тайлгыг жил бүрийн билгийн улирлын цагаан сарын шинийн 3, тавдугаар сарын 14, есдүгээр сарын 12, арван нэгдүгээр сарын шинийн 3-нд хошуу хотлоороо өргөн дэлгэр гүйцэтгэнэ. Алаг сүлдийг 13 жилд нэг удаа буюу барс жилд догшруулж тахих бөгөөд энэ үед сүлдний ишийг чулуун мэлхий сууринаас нь сугалан авч, дөрвөн хүн түшиж солгой хөлөөрөө тээж, ширээн дээр нүдэж, гөхлийг нь навсалзуулан хөдөлгөдөг байжээ. Догшруулах тахилгын төгсгөлд авд мордож, ангаараа сүлдэндээ тахил өргөдөг уламжлалтай байжээ.

    Алаг сүлдийг одоо ӨМӨЗО-ны Ордост тахиж байна. (Г.Мягмарсамбуу)

Ашигласан ном зохиол

[Ашигласан ном зохиол]

Дулам С. Чингис хааны төрийн бэлгэдэл. “Өнгөт хэвлэл” ХХК. Уб.,2006.

Монгол Улсын шинжлэх ухаан. Толь бичиг. 1. “Согоо нуур” ХХК. Уб.,2006.

Чингис хааны тайлга. Өв

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ6 цаг 41 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 10 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ7 цаг 33 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 39 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ8 цаг 37 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно8 цаг 55 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 12 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 цаг 27 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 цаг 28 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube