
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр орон нутгийн цагаар 16-ны өглөө автомашины эд анги, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, барилгын материал, хувцас, гэр ахуйн эд зүйлс ачсан Хятад-Европ чиглэлийн олон улсын ачааны галт тэрэг Бээжингийн Пингү Мапан өртөөнөөс ОХУ-ыг чиглэн хөдөлсөн байна.
Бээжин хотоос Москваг чиглэсэн олон улсын ачааны галт тэрэг анх удаа үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд Евразийг дамнасан Хятад-Европыг холбосон олон улсын ачааны галт тэрэгний маршрутад шинэ чиглэл нэмэгдсэн нь Хятад улс “Бүс ба Зам" санаачлагынхаа хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг өргөжүүлж байгааг харуулж байна гэж Global Times агентлаг мэдээлжээ.
Бээжингээс Москва руу сард дор хаяж дөрвөн удаа ачааны галт тэрэг явах бөгөөд ирэх оны эцэс гэхэд энэ тоог сард 30 гаруй болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Хятадын талаас гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашины эд анги, хувцас зэргийг зөөх бол Оросын талаас хүнсний бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, ундаа, үр тариа болон хүдэр, мод, металл, целлюлоз зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлэх аж.
ОХУ Украинд халдан түрэмгийлсэн өнгөрсөн онд Хятад-Европыг холбосон олон улсын ачааны галт тэрэг 16 мянган удаагийн явалтаар 1.6 сая чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 9 болон 10 хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ.
Хятад-Европыг дамнасан олон улсын ачааны галт тэрэгний үйл ажиллагааг 2011 онд анх эхлүүлж байсан бөгөөд энэ нь Ши Жиньпиний санаачлан хэрэгжүүлж эхэлсэн Хятадыг хүчирхэгжүүлэх “Бүс ба Зам” санаачилгын хуурай замын “торгоны зам” хэмээн нэрлэгддэг бөгөөд Европын 25 орны 200 гаруй хотыг холбодог юм.
Эх сурвалж: SBS
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
УБТЗ гэх Орос сэтгэхүйтэй газрыг дампууруулаад зайлуулвал таарна. Монголын ТЗ ажиллах хэрэгтэй
ЗА ИНГЭЭД МОНГОЛЫН ТӨМӨР КОМПАНИ ОРЛОГГҮЙ БОЛЖ ДЭэ