Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-20 нд нийтлэгдсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өсжээ

3/ 20/ 2023    8 цаг 46 минут

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 422.9 (16.4 хувь) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөгт хүрч, 318.7 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн оны эхний хоёр сард 2.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Төсвийн ашиг өмнөх оны мөн үеэс 9.6 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 240.7 (10.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 61.5 (8.2 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 85.7 (16.7 хувь) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 72.2 (17.5 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Онцгой албан татвар 82.6 (46.6 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогод 2023 оны эхний хоёр сарын байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.3 нэгж хувиар, нийгмийн даатгалын орлогынх 1.1 нэгж хувиар, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 0.7 нэгж хувиар тус тус өссөн аж. Тэгвэл онцгой албан татварын орлогынх 3.9 нэгж хувиар, орлогын албан татварынх 0.5 нэгж хувиар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн үед 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 328.3 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 148.6 (9.9 хувь) тэрбум төгрөг, хүүгийн зардал 140.0 (2.7 дахин) тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардал 126.4 (27.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь энэ оны эхний хоёр сард өмнөх оны үеэс 1.6 нэгж хувиар, хүүгийн зардал 4.9 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 5.4 нэгж хувиар, татаас 1.1 нэгж хувиар буурсан байна.

Хөрөнгийн зардал 221.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 80 (26.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеэс 108.6 (40.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube