Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-20 нд нийтлэгдсэн байна.

Хөдөөний айл:Ховд аймгийн бүх сумдын үүх түүх өв соёлыг харуулсан аялал жуулчлалын төвтэй болно

3/ 20/ 2023    9 цаг 42 минут

"Хөдөөний айл” хэмээх влогоороо олонд танигдсан амьдралын дасгалжуулагч Ч.Ерөөлтүвшин, олон улсын хоол зүйч С.Буянтогтох нар их хотын амьдралыг орхиж, хөдөө буюу Ховд аймгийн Дөргөн суманд очиж амьдраад дөрвөн жилийг ардаа орхижээ. Тэд “Эрүүл амьдрах энгийн аргачлал” сургалтыг онлайнаар явуулахын зэрэгцээ өөрсдийн гаргасан номоо борлуулдаг. Амьдралын хэв маягаа бусдад үлгэрлэдэг хос маань Фэйсбүүк дээр олон мянган дагагчтай аж. Эрүүл аюулгүй орчин болох хөдөөг сонгож амьдралаа төвхнүүлсэн хоёр хос маань Ховд аймгийнхаа 17 сумын өв соёл, үүх түүхийг харуулсан Аялал жуулчлалын төв барихаар сэтгэл зүрх шулууджээ. Тодруулбал, баруун аймгийн тулгуур төв болох Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлж, аялагчдыг татахын тулд ийм төв барихаар шийдсэн байна. Барилгын ажил энэ хавраас эхлэх юм байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ховд аймагт болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох хоёр оролцож аялал жуулчлалын төвийнхөө талаар танилцуулсан байна. Тэр үеэр "Хөдөөний айл" ТББ-ыг үүсгэн байгуулагч С.Буянтогтохтой хөдөө амьдрах ямар байгаа талаар болон аялал жуучлалыг яаж хөгжүүлэх талаар ярилцсан юм. 

-Сайн байна уу, танайх Улаанбаатараас яг хэдэн км-ын зайтай амьдарч байна вэ. Дөргөн сумаасаа аймгийн төв рүүгээ нүүж орж ирсэн гэлүү. Нийслэлээс Ховд аймгийг сонгосон шалтгаан нь?

-Манайх УБ хотоос 1560 км, Ховд аймгийн төвөөс 100 км, харин Дөргөн сумынхаа төвөөс 4 км зайтай хөдөө нутагт амьдардаг. Манайх дөрвөн жилийн өмнө хөдөө орон нутгийг сонгоод Улаанбаатараас Дөргөн сумаа зориод ирсэн. Би өөрөө Дөргөн суманд төрж өссөн хүн. Төрсөн нутаг руугаа явах нь зөв. Хоёр жилийн өмнө харин Ховд аймгийг сонгож нүүж ирсэн. Аймагтаа нүүж ирэх болсон шалтгаан гэвэл манай гэр бүлийнхэн Монголынхоо өв соёлыг сайн сайхнаар нь харуулсан контентууд хийхээр төлөвлөж Ховд нутагт суурьшихаар болсон байна. Манай контент гадагшаа гарах ёстой. Тиймээс өв соёлыг судлахын тулд олон ястны өлгий нутаг болох Ховдыг сонгох шаардлагатай болсон.

-Та хоёрыг бас 17 сумын өв соёл, үүх түүхийг харуулсан аялал жуулчлалын төв барихаар болсон гэсэн. Хөрөнгө оруулалтыг нь яаж шийдэж байгаа вэ?

-Ховд аймаг бол олон ястны өлгийн нутаг гэдгээрээ алдартай. Хамгийн олон угсаатныг нэг дор хадгалж байгаа нь илүү онцлог. Хоёр жилийн хугацаанд судалгаагаа явуулаад бусад сумуудаар бас өв соёл, түүхийн судалгаа хийсэн. Биет бус өв соёлыг баримтжуулж хадгалж явж байгаа.  Одоо бүх сумдын өв соёл, үүх түүхийг харуулсан Аялал жуулчлалын төв барьж байгуулахаар төлөвлөгөө гаргаж дээр болсон чуулга уулзалтад танилцуулсан байгаа. Барилгын ажил энэ хавраас эхэлчихнэ. Хөрөнгө оруулалтыг нь нээлттэй байдлаар хувьцаа гаргах төлөвлөгөөтөй. Анхан шатны судалгаа гадагшаа явах асуудал нь шийдэгдсэн байгаа. Дээрээс нь ажиллах хүчийг барилгын компаниудтайгаа тохирсон.

-Сум болгоны соёлын үүх түүх өв соёлыг харуулсан төв гэхээр яах аргагүй анхаарал татаад байна?

-Аялал жуулчлалын газар гэсэн үг. Гэхдээ онцлог нь гэвэл манай Ховд аймаг 13 угсаатнаас бүтдэг. Өөрөөр хэлбэл нэг аймаг хэрнээ 13 угсаатан нэг дор амьдардаг гэсэн үг. Тэр 13 угсаатан гэхэд өөр өөрийн гэсэн өвөрмөц өв соёлтой. Одоо бид нар Казах гэдгийг бүгд төсөөлөөд мэдчихээд байдаг. Гэтэл Торгууд, Дөрвөд, Урианхай гэдгийг тэр бүрчлэн мэддэггүй. Тэгэхээр эдгээр угсаатанд хадгалагдаж өвлөгдөж ирсэн өв соёлыг мэргэжлийн түвшинд гаргаж ирнэ. Жуулчдад Ховдод ирэхээр Урианхай дээл ямар байдгийг өмсч үзүүлэх, Торгууд гэхээр торгуудын жороо морь ямар байдгийг унаж үзэх хэрэгтэй шүү дээ. Манай Ховдоос баруун тийшээ эсгий туургатанууд болох олон улс аймаг бий. Тэгэхээр тэр улсуудтайгаа хамтарч нүүдэлчдийн спортын их наадам хийхээр төлөвлөөд байгаа. Нүүдэлчдийн өвөрмөц олноороо байгаа өв соёлыг нэг дор үзэх боломжтой юм.

-Хөдөө орон нутагт залуу гэр бүл ирж суурьшиж амьдрахад хэцүү зүйл байсан уу. Ер нь орон нутагт залуус ажиллаж амьдрахад нөхцөл байдал хэр байна вэ?

-Хэцүү зүйл байгаагүй ээ. Би харин хөдөө нүүж гаръя гэдэг саналыг анх нөхөртөө тавьж байсан. Хөдөө орон нутагт амьдрах хамгийн том давуу тал нь цэвэр агаар, эрүүл орчин байна. Хүний амьд явах суурь хэрэгцээнүүд бүрэн хангагдсан. Ялангуяа манайх шиг бага насны хүүхэдтэй ээж аавуудад бол маш чухал шийдвэр байсан. Улаанбаатарын утаа ямар байгаа билээ мэдэж байгаа биздээ. Манайх бол хорт утаа агаарын бохирдлоос зугтаж нүүж ирж байсан. Гэхдээ яг бодит байдал дээр бага зэрэг асуудлууд гарч байсан уу гэвэл гарч байсан. Дэлгүүр хоршооноос эхлээд жижиг сажиг асуудлууд амьдралд гарсан. Харин ажлын байрны тухайд хот суурин газраас ирж байгаа хүмүүст хангалттай хүрэлцээтэй шүү. Хот суурин газраас ирж байгаа залуусыг бүр хүсэж хүлээж авдаг газар сумдууд байна. Зарим сумдад бүр тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байдаг. Ажлын байраар хангадаг, амьдрах байрыг нь бэлтгэж өгдөг, газрын асуудлыг нь хүртэл шийдээд өгчихдөг. Тэгэхээр орон нутагт ажиллаж амьдрахын хамгийн давуу тал нь эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийнэ, ажлын байраар хангачихна. Хамгийн гол нь тухайн ирж байгаа иргэн чадвартай байх, тухайн сум орон нутагт ямар хөрөнгө оруулалт хийж чадах вэ гэдэг нь чухал.

-Нийслэлд бол ажиллаж амьдрахад хүндрэлүүд их байна. Үнийн өсөлт, утаа агаарын бохирдол, түгжрэлээс болж бухимдах гээд маш олон хор уршигтай асуудлууд урган гарч ирсээр байдаг. Гэтэл хөдөө орон нутагт шал өөр орчин угтах юм. Залуусыг яаж хөдөө рүү татах вэ?

-Хөдөө ирж байгаа хүмүүсийн асуудаг нэг асуулт бол хүүхдийн боловсрол, цалин мөнгө байдаг. Боловсролын тухайд гэвэл манай хүүхэд 2 дугаар ангид сурдаг. Хот хөдөөгийн нэг их ялгаа харагдахгүй байгаа. Манай аймгийн хувьд Ажлын байрны санал гаргаж залуусыг авчрах, ажлын байраар хангах саналыг гаргасан чуулга уулзалт болсон. Харин бизнес эрхлэгчдийн хувьд боломжийн нөхцлийг санал болгосон. Тухайлбал манай аймаг хотоос 1500 км газар. Харин 1000 км-аас цааш буюу манай аймаг руу бизнэсээ хийгээд ирэх юм бол татвараас 90 хувь чөлөөлнө гэсэн. Энэ бол давуу тал. Ирж байгаа хүн бүх зүйлээ тодорхойлоод зориод ирэх юм бол бүх зүйл нээлттэй. Гол нь төлөвлөгөөгөө маш сайн гаргах хэрэгтэй. Залууст бол боломж бий. Өнөө цагт алслагдсан нутагт амьдарч байгаа ч цахилгаан болон интернэт байхад амьдрал цэцэглэж болдог болсон. Хүссэн мэдлэг, мэдээллээ цаг тухайд нь авчихна, ажил бизнесээ интернэтээр амжуулчихна, тэр байтугай өргөн хэрэглээний зарим бараагаа цахимаар захиалаад гадаад улс орноос ч авч болно. Хөдөө нутагт хөгжил, сайхан амьдрал байгаа шүү залуусаа гэж хэлье.

Халх: Халх угсаатан нь Ховд аймгийн урд буюу Говь-Алтай аймагтай хил залгаа Дарви , Цэцэг , Чандмань,Мөст сумдад амьдран суудаг юм.

Дөрвөд угсаатан нь Ховд аймгийн зүүн хэсэгт буюу Увс аймгийн сумдуудтай хиллэдэг Дөргөн суманд голлож амьдран суудаг билээ

Торгууд:
Торгууд угсаатны үндэсний хувцасны онцлогийг " Тоохуу Гос " хэмээх гар аргаар эсгийгээр хийсэн өвөрмөц гутлаар нь мэдэж болно. Торгууд угсаатан нь Булган суманд төвлөрөн суудаг билээ

Мянгад:
Мянгад угсаатан нь Мянгад суманд төвлөрөн суух бөгөөд Мянгад хэмээх нэрний үүсэл гарал Шадар Вангийн үеэс үүсэлтэй гэх бөгөөд тэднийг Хотгойдоос гаралтай гэдэг.

Урианхай:
Урианхай угсаатан Дуут , Мөнххайрхан , Мөст , Жаргалант сумдад амьдран суудаг юм. Мөнх цаст Мөнххайрхан уулыг тойрон нутагладаг тул Алтайн Урианхай гэж нэрлэдэг.

Өөлд:
Өөлд угсаатан нь Цаст Цамбагарав уулын өвөр ЭрдэнэБүрэн суманд төвлөрөн суудаг билээ

Захчин:
Захчин угсаатан нь Алтай, Манхан , Зэрэг , Мөст , Үенч сумдад амьдран суудаг юм

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа54 минут 54 секундын өмнөБогд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ1 цаг 1 минутын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана1 цаг 28 минутын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно1 цаг 39 минутын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно1 цаг 45 минутын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй1 цаг 50 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо1 цаг 54 минутын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ1 цаг 55 минутын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна3 цаг 18 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна3 цаг 19 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ3 цаг 21 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа3 цаг 40 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй3 цаг 40 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно3 цаг 49 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо3 цаг 49 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр4 цаг 4 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ4 цаг 13 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16
 Facebook Twitter Youtube