Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Алтайн урианхайн Итгэмжит засгийн хошуу (Үнэн зоригт хан аймаг)

3/ 21/ 2023    6 цаг 45 минут
XVIII-XX зууны үеийн Алтайн урианхайн хошуу

1754 онд Чин улсын цэрэг Алтайн урианхайчуудыг 2 замаар дайлан орж дагуулан авч харуулын дотогш нүүлгэн Тэс, Ойгоны газар тохинуулан суулгажээ. Тэднийг дагуулан авсан хотогойдын бэйл Чингүнжавт жүн вангийн хэргэм хүртээж тэдгээр шинэ дагасан урианхайг захируулжээ. 1756 онд Чингүнжав Чин улсын эсрэг бослого гаргасан тул Алтайн урианхайг түүний мэдлээс гаргаж тэдний зайсан Чадаг, Чулуун нарт дотоод сайд, мэйрэн зангийн хэргэм хүртээж, Чадагт урианхай долоон хошууг захирах бүгдийн даргын тамга шийтгэн олгожээ. 1757 онд Орхоноос Улаангомд нүүлгээд байсан хойдын ардыг хядаж устгасан тул урианхайг Улаангомд шилжүүлэн суулгав. 1758 онд дөрвөд нарыг Улаангомд шилжүүлэн суулгаж, урианхайг Ховдод суулгав. 1759 онд дөрвөдийн хуучин нутаг Эрчист урианхайг нүүлгэж Алтайн нурууны ар, өврөөр суулгах болжээ. 1762 онд тэдний долоон хошууг баруун, зүүн хоёр гар хувааж, Чадагт зүүн гарыг ерөнхийлөн захирах бүгдийн даргын тамга олгов. Чадаг Чин улсын төрд үнэнчээр зүтгэсэн тул түүний угсааг үе улиран бүгдийн даргад тохоон томилох болжээ. Тус хошууны нутаг нь хойд талдаа Ховд голын хойд хөвөө хүртэл баруун урагш Алтайн нурууг давж одоогийн БНХАУ-ын Синьцзян-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн нутагт хүрч байв. Монгол улс Манж Чин улсаас салж төрийн тусгаар тогтнолоо сэргээхэд тус хошуу нь Монгол улсдаа дагаар орсон тул Богд хаанаас бүгдийн дарга Эрхшунуд үе улиран Итгэмжит засаг цол, улсад туслагч гүнгийн хэргэм хүртээж харьяат ардыг засаг хошуу болгон Дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт харьяалуулав. Монгол улс баруун хязгаарыг чөлөөлөх байлдааны ажиллагаа сунжирч, Оросын зуучилснаар хоёр тал эзэлсэн газраараа гал зогсоох шугам байгуулсан нь тус хошууны нутгийг Алтайн нурууны оргилоор хоёр хуваахад хүргэж, өвөр тал нь Дундад Иргэн Улсад харьяалагдах болов. 1927 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг шинээр зохион байгуулсан Алтай хан уулын зүүн хошуунд нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Улаанхус, Сагсай сумын нутагт багтан оржээ. (Б.Нацагдорж)

Бүгдийн дарга нарын үе залгамжлал

Чадаг

Бүгдийн дарга, сул сайд

1756-1767

Дасхал

Бүгдийн дарга, сул сайд

1767-1770

Уртнасан

Бүгдийн дарга, сул сайд

1770-1789

Буяндэлэг

Бүгдийн дарга, сул сайд

1789-1838

Дармабазар

Бүгдийн дарга, сул сайд

1838-1858

Баярмагнай

Бүгдийн дарга, сул сайд

1858-1870

Батмагнай

Бүгдийн дарга, сул сайд

1870-1884

Балжинням

Бүгдийн дарга, сул сайд

1884-1886

Эрхшуну

Бүгдийн дарга, засаг, улсад туслагч гүн

1886-1913

Галсанжав

Засаг, улсад туслагч гүн

1913-1914

Нацагдорж

Засаг, улсад туслагч гүн

1914-1923

 Ашигласан ном зохиол

  • Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dooradu). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990
  • Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998. 
  • Монгол улсын шастир II. Улаанбаатар, 1997. 
  • На.Сүхбаатар. Баруун хязгаарын нийгэм-улс төрийн хөгжлийн түүхэн тойм (ХХ зууны эхэн үеэс 1930-аад он). Улаанбаатар, 2000. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ4 цаг 36 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга4 цаг 48 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов4 цаг 54 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров5 цаг 18 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа5 цаг 38 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ5 цаг 48 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй6 цаг 50 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ6 цаг 52 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал7 цаг 7 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно7 цаг 17 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ7 цаг 18 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ7 цаг 22 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ7 цаг 24 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой7 цаг 33 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина7 цаг 37 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна7 цаг 42 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ7 цаг 44 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ7 цаг 57 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ8 цаг 29 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ8 цаг 36 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү8 цаг 36 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо8 цаг 51 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ9 цаг 7 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ9 цаг 20 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 цаг 27 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа5 сар 30. 12:49Д.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй5 сар 30. 12:48Хятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ5 сар 30. 12:06Шүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ5 сар 30. 12:04Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв5 сар 30. 11:52Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ5 сар 30. 11:51О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна5 сар 30. 11:51Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна5 сар 30. 11:39Хүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube