Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Ши Жиньпин Путины урилгаар Москвад ирлээ. Тэдний уулзалтаас юу хүлээх вэ?

3/ 21/ 2023    7 цаг 26 минут

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Даваа гарагт Москвад хүрэлцэн ирлээ. Энэ нь бас ОХУ Украинд халдан довтолсноос хойшхи анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. БНХАУ-ын даргын айлчлал гурав хоног үргэлжилнэ.  ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийх хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг нь Украин байх юм.

Хятадын удирдагчийн хөлөглөсөн онгоц Москвагийн Внуково-2 нисэх буудалд Даваа гарагт газардсан бөгөөд хэлэлцээ мягмар гарагт эхлэнэ. Гэхдээ даваа гарагт албан бус боловч "Путин, Ши Жиньпин хоёрын хооронд маш чухал яриа санал солилцоо болно" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Айлчлалын өмнөх өдөр Хятадын "Жэньминь Рибао" сонинд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины  нийтлэл, "Российская газета"-д Ши Жиньпиний нийтлэл нэгэн зэрэг нийтлэгджээ. 

"Улс орон бүр нийтлэг, иж бүрэн, хамтарсан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага чиглэл болговол Украины хямралаас гарах оновчтой арга зам болох бөгөөд дэлхий дахин урт удаан энх тайван, бүх нийтийн аюулгүй байдалд хүрэх зам олдоно гэдэгт бид итгэлтэй байна" гэж Хятадын удирдагч бичжээ.

Харин Путин "Украинд болж буй үйл явдлууд"-тай холбоотой "тэнцвэртэй шугам"-ын талаар Бээжинд талархал илэрхийлж, "түүний үндэс суурь, бодит шалтгааныг ойлгосон"-д талархал илэрхийлээд, Орос улс "Украйнд болж буй үйл явдлуудыг улс төр-дипломат аргаар зохицуулахад нээлттэй" гэж нийтлэлдээ дурджээ. 

Шинжээчийн хэлснээр, хоёр улсын удирдагчид Украинаас гадна Оросын тоног төхөөрөмж, технологийн шийдлийг Хятадад нийлүүлэх талаар ярилцана.

Хятадын цэргийн техник, тухайлбал, цэргийн хэрэглээний материал, сум зэргийг нийлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Тэгээд ч одоогоор фронтод ийм хэрэгцээ байхгүй" гэж шинжээч Габуев хэлэв.

"Ерөнхийдөө фронтын шугам хаашаа чиглэх нь Хятадад хамаагүй, баруун тийш 100 км, зүүн тийш 100 км, эсвэл Бахмут дээр хэний туг нь мандах нь тийм ч чухал биш. Тэдний хувьд энэ дайн Москвагийн одоогийн дэглэмийг сүйрүүлэхгүй байх нь чухал юм.Товчхондоо Москвад ардчилсан, барууны талыг баримтлагч засгийн газар байгуулахад хүргэхгүй байх явдал" гэж шинжээч үзжээ.

Москвад болох яриа хэлэлцээний үеэр эдийн засгийн томоохон багц хэлэлцээрүүд батлагдана. Тэдгээрийн аль нь олон нийтэд нээлттэй байхыг хэлж мэдэхгүй" гэж Габуев нэмж хэлэв. Тухайлбал, "Сибирийн хүч-2", Сковородино-Мохе нефтийн хоолойн өргөтгөл, үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдааг өргөжүүлэх гэх мэт.

Орос улс "Сибирийн хүч-2" хийн хоолойн талаар хэлэлцээр хийхийг хүсч байна гэж Bloomberg бичжээ. 2022 онд ОХУ-аас Хятадын эрчим хүчний импорт огцом өссөн гэжээ.

Эх сурвалж: ВВС

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ59 минут 31 секундын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube