АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын утсаар ярих тов хараахан гараагүй байгаа ч Америкийн удирдагч яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэж РИА Новости Цагаан ордоноос иш татан мэдээлжээ.
Цагаан ордны стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирбигийн хэлснээр, Байден "Вашингтон, Бээжингийн хооронд нээлттэй харилцаа холбоог хадгалах сонирхолтой" бөгөөд тохиромжтой цагтаа өөрөө утасны дуудлага хийх болно.
Манай улсын удирдагчдын хооронд харилцаа тогтоох боломжийг хадгалах нь чухал бөгөөд ялангуяа бидний хоорондын харилцаа маш хурцадмал байгаа өнөө үед" гэж тэрбээр "Fox News"-т өгсөн ярилцлагадаа дурджээ .
Үүний зэрэгцээ Ши Жиньпиний Москвад хийх айлчлал өнөөдөр эхэлж байна. Хятадын удирдагчийн өөрийнх нь хэлсэнчлэн түүний энэ удаагийн аялал нь “нөхөрлөл, хамтын ажиллагаа, энх тайвныг бэхжүүлэх” зорилготой юм. Энэ айлчлал гуравдугаар сарын 20-22-ны хооронд гурван өдөр үргэлжилнэ.
Гэсэн хэдий ч "Ши Жиньпин Орост айлчилж, Путинтэй яриа хэлэлцээр хийж байгаа нь АНУ болон түүний холбоотнуудад сорилт болж байна" хэмээн "The Hill" бичжээ.
Кремлийн өмнө нь мэдэгдсэнээр хэлэлцээний үр дүнд Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар "хоёр талын хэд хэдэн чухал баримт бичигт" гарын үсэг зурах юм.
Эх сурвалж: Лента.ру болон https://rg.ru/
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.