Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Өсвөр насныхан өөрсдийгөө яаж хамгаалахаа мэддэггүй

3/ 21/ 2023    7 цаг 22 минут

-Олон улсад шүглийг хүүхдэд хамгийн тохирсон өөрийгөө хамгаалах арга гэж үздэг-

 Б.Нямсүрэн

 Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа, хүүхдийн эрхийг хамгаалъя гэж бид олон жил ярьсаар ирсэн ч хүүхэд өөрийгөө халдлагаас хамгаалах арга замыг нь тэр болгон зааж өгдөггүй. Тэгвэл олон улсад хамгийн үр дүнтэйд тооцогддог хүүхэд хамгааллын “Шүгэл” төсөл Баянзүрх дүүргээс албан ёсоор эхэллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хэрэгжүүлж буй энэхүү төслийг цаашид 21 аймаг, бусад найман дүүрэгт хэрэгжүүлэх юм. 


Манай улсад хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх өдөр бүр зөрчигдөж, бяцхан биедээ ахадсан хүчирхийллийн хохирогч болж сэтгэл зүйн дарамтанд орсон тухай жишээ баримтыг бид өдөр бүр сонссоор. Хамгийн сүүлд гэхэд ээжийнхээ найз залууд зодуулан арав шахам хоног эмнэлэгт ухаангүй байсан гуравхан настай хүүгийн асуудал нийгмийг цочроогоод байна. Үүний дараа 10 гаруйхан настай хоёр охин өндөр барилгаас үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гараад хэдхэн хонож байна. Энэ мэтээр Монголын нийгэмд хүүхдийн эрх алхам тутамд зөрчигдөж байгаа учир мэргэжлийн байгууллагууд энэхүү хүүхэд хамгааллын хөтөлбөрийг дуу нэгтэйгээр дэмжиж байна. Ингэхдээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалах аргачлалд сургах нь юу юунаас илүү хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа нээлтийн үеэр онцолж байлаа. 


“Олон улсын байгууллагуудын судалгаанаас үзэхэд, өсвөр насныхан өөрсдийгөө хамгаалах бүрэн чадвартай гэж дүгнэсэн байдаг. Харин яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгийг сайн мэддэггүй. Хүүхдийн нас насанд тохирсон өөрийгөө хамгаалах аргачлалууд байдаг. Шүгэл төслийг хэрэгжүүлж байгаа нь хүүхэд бүрт хүмүүс чамд тусална гэдэг итгэлийг өгч, хүүхдүүдээ хамгаалахад томчуудыг уриалах зорилготой” гэж БЗД-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх онцолж байсан. Учир нь хүүхэд хамгаалахад эцэг эхийн оролцоо маш чухал. “Гудамжинд явж байхад хаа нэгтэй шүгэл дуугарахад хайхрамжгүй орхилгүй заавал олж, хүнд нөхцөлд орсон хэн нэгэнд тусалдаг байх нь иргэн таны нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм” гэдгийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмар уриалж байна.  


Жижиг гэлтгүй энгийн зүйлээр хүүхдээ хамгаалах арга олон байдаг талаар мэргэжлийнхэн ярьж байна. Тухайлбал, бага насны хүүхдүүддээ эцэг, эх, асран хамгаалагчид нь өөрсдийн утасны дугаараа цээжлүүлэх, гэрийн хаягаа хэлүүлж сургах, танихгүй хүн дуудвал зугтаадаг байх, “үгүй” “боль” гэдэг үгийг хүүхэд чангаар хэлж чаддаг байх зэрэг энгийн боловч өдөр тутамд өөрийгөө хамгаалах арга хэрэгслүүдийг нь зааж өгч байх ёстой. Тэдгээрийн нэг нь шүгэл юм. Энэ нь өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд дуу авиа гаргах, халдагчийг цочроох, айлгах, бусдад чимээ дохио өгөх, анхаарал татах, хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан зэрэг олон давуу талтай юм. 
“Шүгэл зүүсэн хүүхэд өөртөө итгэлтэй, хамгаалагдсан мэдрэмжийг авч чаддаг. Нэг удаа шүгэл үлээгээд олон хүнд зэрэг хандаж тусламж авч чаддаг учир хамгийн үр дүнтэй” хэмээн Ц.Үүрцайх дарга хэлж байлаа. 
“Шүгэл” төслийн хүрээнд тодорхой тооны шүглийг БЗД-ийн III-VIII ангийн хүүхдүүдэд тараана. Мөн эцэг, эхчүүд нь хүүхдүүддээ авч өгөхийг уриалж байгаа аж. 
Орон даяар хэрэгжих “Шүгэл” төслийг БЗД-ээс эхлүүлж байгаа нь ч учиртай. Монгол Улсын нийт хүн амын 14 хувь буюу 500 мянган хүн тус дүүрэгт амьдардаг. Хүн ам олонтойн хэрээр нийгмийн асуудал ч ихтэй. Нийслэлийн хэмжээнд “108” дугаарын утсанд ирж байгаа дуудлагын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт хамаарч байна. Харин дүүргийн хэмжээнд хүүхдийн хүчирхийллийн дуудлагын 48 орчим хувь нь бие махбодь болон сэтгэл санааны, 53 хувь нь үл хайхрах, гурван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэдээлэл байдаг аж. 

 


Цаасан дээр биш амьдрал дээр хүүхдээ хамгаалдаг байя

“Шүгэл” төслийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас улсын хэмжээнд хэрэгжиж буй хүүхэд хамгааллын эрх зүйн орчны талаар тодруулсан юм. Тэрээр УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг ахалдаг. Цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг онцгойлон үзэж, бие даасан хуулийн төсөл санаачлан батлуулахаар ажиллаж байгаагаа ч мөн дурдаж байлаа. 


-Монгол Улсын НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдээд 60 гаруй жил болж байна. Олон улсын томоохон конвенциудад нэгдэж үүрэг хүлээсэн улсын хувьд баталж байгаа хууль эрх зүйн бичиг баримтууддаа хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарч, эрхийг нь хамгаалсан заалтуудаа биелүүлэх үүрэг хүлээдэг. Харамсалтай нь сүүлийн 30 жилийн хугацаанд олон улсад хүлээсэн энэхүү үүрэг маань амьдрал дээр хэрэгждэггүй, хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа нь олон жишээнээс харагддаг. Манайд хууль нь байна, эрх зүйн баримт бичгүүд хангалттай байгаа. Харин үүнийг нийгэмд ойлгуулах, иргэдийн ухамсартай ажиллах цаг ирсэн. Багаасаа хайр дутуу, бүтэн хайраар хайрлагдаагүй хүүхдүүд нийгэмд эргээд хүчирхийлэл бий болгох, бусдыг үл хайхрах хандлага ажиглагддаг. Тиймээс хүүхэд хамгаалал гэдэг энэ том асуудлыг бодитоор анхааръя, цаасан дээр биш амьдрал дээр хүүхдээ хамгаалдаг байя гэж зорьж байна. Би Их хурлын гишүүний хувьд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг санаачилсан. Энэ парламентад багтаж энэ хуулиа батлуулахаар зорьж ажиллана гэв. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, дахин томилж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"СаяханАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв7 минут 11 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ13 минут 54 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна17 минут 48 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...47 минут 54 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 11 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 29 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 51 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 22 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 35 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 53 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 55 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 55 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 3 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 43 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 49 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 4 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 17 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 25 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 40 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 5 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 23 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 10 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 19 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 20 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 24 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 30 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28
 Facebook Twitter Youtube