Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-21 нд нийтлэгдсэн байна.

Н.Нарангэрэл: Алтанбулаг боомтын бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна

3/ 21/ 2023    12 цаг 46 минут

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар болон боомтын бүтээн хэрхэн өрнөж буй талаар мэдээлэл хийлээ.

Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл "УИХ-аар батлагдсан "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтын сэргэлтийг хийж байгаа. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо, Бичигт, Алтанбулаг зэрэг боомтыг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж, Засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг шинэчлэн бүтээн байгуулалт хийж, олон улсын жишигт нийцүүлсэн. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил, зорчигч тээврийн терминалын ажил дуусч, сая ашиглалтад хүлээн авсан. Ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалт 2023 оны долдугаар сард дуусахаар төлөвлөж буй. Зорчигч тээврийн терминалын үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийлээ. Өдөрт 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байна.

Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын улмаас ажлууд нэлээд хойшилсон ч энэ онд бүтээн байгуулалтыг дуусгахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас ажил нь эхэлнэ. Жолоочгүй тээврийн хэрэгслийн гарц барихаар төлөвлөсөн.

Боршоо боомтын ажил 2020 онд эхэлсэн юм. Улсын комисс 2022 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард хүлээн авч, ашиглалтад бүрэн оруулна. Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын өргөтгөлийн ажлыг мөн 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын улмаас хойшилсон ч бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна. Боомтын шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт 19, ачаа тээврийн хэсэгт 18, дэд бүтцийн 5 барилга байгууламж, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 метр квадрат ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км авто зам, 7000 метр квадрат авто зогсоол, 30 мянган метр квадрат зам талбайг ашиглалтад оруулна.

Харин Сүхбаатар аймгийн Бичигт боомтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тендер зарласан боловч нэг удаа хойшилсон. Одоо авто замын тендер нь шалгарч, бүтээн байгуулалтын тендерийг энэ хавар дөрөвдүгээр сард багтаан дуусгаж, шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд ачаа тээвэр болон зорчигч тээврийн хэсгийн хөдөлгөөнийг тусгаарлан, зорчигч тээврийн цогцолбор, гаалийн лаборатори, инженерийн шугам сүлжээ, зам талбай, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулна” хэмээн хэллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ2 минут 49 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна6 минут 43 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...36 минут 49 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ59 минут 29 секундын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 18 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй1 цаг 40 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 11 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ2 цаг 24 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ2 цаг 42 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ2 цаг 44 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна2 цаг 44 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү2 цаг 52 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов3 цаг 32 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ3 цаг 38 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ3 цаг 53 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 6 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 14 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй4 цаг 29 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна4 цаг 54 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 12 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо5 цаг 59 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 8 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 9 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 13 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 19 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ6 сар 8. 15:12Гачуурт тосгон, Баян дөхөм орчимд зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэн шилжүүлнэ6 сар 8. 14:28ЭМД-ын санг хохиролгүй болголоо6 сар 8. 14:27Х.Булгантуяа: Цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 161 мянган хүн, НДШ сайн дураар бага хэмжээтэй төлсөн, нөхөж төлсөн хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй6 сар 8. 14:08
 Facebook Twitter Youtube