“YouTube TV” үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор ирэх дөрөвдүгээр сараас эхлэн сарын хураамжаа 65 доллароос 73 доллар болгон өсгөх аж. Улмаар тэдний сарын хураамж 2017 оноос хойш 2.1 дахин өсөөд байна.
"Агуулгын үнэ өсөж, бид үйлчилгээнийхээ чанарт хөрөнгө оруулалт хийсээр байгаа тул бид танд хамгийн сайн үйлчилгээг хүргэхийн тулд үнээ шинэчилж байна" гэж тус компани пүрэв гарагт захиалагчдад цахим шуудангаар мэдэгджээ.
“YouTube TV” нь “”Google-ийн кабелийг орлуулдаг. Энэ нь интернэт холболтоор дамжуулан шууд ТВ болон кабелийн сувгуудыг үзэх боломжийг олгоно. Ийнхүү үнийг нэмэх алхам нь хэд хэдэн өрсөлдөгч онлайн стриминг үйлчилгээнүүд, тэр дундаа “Disney”, “Apple”, “HBO” зэрэг үйлчилгээний төлбөрийг нэмсэнтэй холбоотой аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.