Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

Хятадын Украины энхийн төлөвлөгөөний цаана юу байна вэ?

3/ 22/ 2023    7 цаг 20 минут

Оросууд Украинд тусгай ажиллагаа эхэлсний ойн өдөр Хятадын ГХЯ “Украины хямралыг зохицуулах” санал санаачлагын баримт бичгээ нийтэлсэн юм.  

Бээжингийн нийтэлсэн уг баримт бичгийг “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаарх Хятадын байр суурь” гэж нэрлэсэн бөгөөд харин Барууны орнууд Хятадын энхийн санал хэмээн нэрлэж байгаа юм. Энэхүү баримт бичигт нийт 12 зүйл бүхий агуулга багтсан бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр дайны төгсгөл ойртох болно гэж Хятадын  тал үзэж байна.

“Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаарх Хятадын байр суурь”   хэмээх энэхүү баримт  бичгийн гол утга санааг товчхон дурдвал дараах зүйлийг харж болно.  Хятадын санал болгож буй гол санаачлага гэвэл: 

  • Галаа зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суух. Москва, Киевийн хооронд шууд яриа хэлэлцээг сэргээх шаардлагатай гэж Бээжин үзэж байна. Үүний зэрэгцээ, хоёр тал бие биеийнхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. (Энэ асуудалд талуудын эвлэршгүй байр суурийг харгалзан  яг яаж хэрэгжүүлэх боломжтойг мэдээлээгүй байна).
  • Хүйтэн дайны үеийн сэтгэхүйг орхиж, тэр дундаа  цэргийн эвслүүдийг өргөжүүлэхийг зогсоох. Баримт бичигт "Бусад улс орны аюулгүй байдлыг алдагдуулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах оролдлого, түүнчлэн блокуудын сөргөлдөөнийг зөвшөөрөхгүй байх" гэжээ. 
  • Атомын цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах, энхийн зориулалт бүхий цөмийн байгууламжид зэвсэгт халдлага зохион байгуулахгүй байх.
  • Цөмийн, химийн болон бактериологийн зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх.
  • Нэг талын хориг арга хэмжээг зогсоож, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангана.
  • Хүмүүнлэгийн коридор бий болгож, энгийн иргэд болон дайнд олзлогдогсдын эрхийг хүндэтгэнэ.

Баримт бичгийн гол санаа ийм. Харин улс орнууд тэр дундаа Барууныхан болон АНУ, Украин байр сууриа илэрхийсээр байгаа юм.

Тухайлбал, Европын холбоо, АНУ, Украйн аль аль нь Хятадын баримт бичгийг талуудын хооронд хэлэлцээ хийх бодит төлөвлөгөө, санал биш харин байр сууриа илэрхийлсэн баримт гэж үзэж байгаагаа онцолсон.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хятад улс Украинд хууль бусаар халдсан явдлыг буруушааж чадаагүй учраас тийм ч их итгэлгүй байна” гэж мэдэгджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, үнэндээ Хятад улс ямар нэгэн хэлэлцээр зохион байгуулах гэж оролдоогүй байна. Харин ч Украин дахь Оросын дайнаас аль болох холдохыг хичээж байна.

Бүс нутгийн шинжээч Темур Умаров “Хятад улс энэ мөргөлдөөнд  хөндлөнгөөс гүнзгий оролцохгүй, үүнээс гадна Орос, Украиныг хэлэлцээрийн ширээний ард суулгах байр суурь баримтлахгүй” гэж тэмдэглээд “ Тэгэхээр энэ бүх баримт бичиг нь Хятад улс бол зүгээр нэг улс биш, дэлхийн нөлөө бүхий тоглогч, энэ хүрээндээ ямар нэгэн зүйл хийж байгаагийн бэлгэдэл юм" гэжээ. 

Түүнчлэн энэ санаачлагаараа  Хятад улс цэргийн эвсэлд нэгдэхгүй байх, сөргөлдөөнөөс татгалзах, гуравдагч этгээдийн эсрэг эвсэхгүй байх зэрэг гадаад бодлогынхоо зарчмуудыг Орос гэлтгүй бусад  улс орнуудад сануулахыг оролдож байна гэж тодотгож байна.

Эх сувалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 4 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв7 цаг 25 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв7 цаг 55 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ8 цаг 25 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 1 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна9 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага9 цаг 20 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…9 цаг 34 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube