Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

Уран бүтээлч Баагийн "Амилалт" үзэсгэлэнгийн тухайд...

3/ 22/ 2023    12 цаг 48 минут

Дэвшилтэт технологийн өнөөгийн хөгжлийг контемпорари урлагт сонирхолтой хэлбэрээр илэрхийлж буй медиа артист Б.Бат-Эрдэнэ буюу мэргэжил нэгтнүүд дундаа Бааг. Тэрээр МУЭ-ийн куратор, мөн "Хүн байгаль хайр эрх чөлөө" контемпорари хөдөлгөөний гишүүн аж. Мөн түүнийг салбарынхан нь “Гэрлийн мастер” гэх бөгөөд үзэсгэлэн дэглэлт, гэрэл сүүдрийн хоршил, гэрэлтүүлэг зэрэг талдаа мастер нь хэмээнэ. Түүний бүтээлүүд Норвег, Нидерланд, Өмнөд Солонгос, АНУ зэрэг оронд үзэгчдийн хүртээл болсон бол өөрөө 2014 онд "Алтан хальс" андерграунд олон улсын кино наадамд шилдэг уран бүтээлчийн шагнал хүртсэн байна.

Гэхдээ Бий контемпорари арт галерейд гарч буй “Resurrection” буюу “Амилалт” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг ажиглавал Бааг хэмээх уран бүтээлчийг “Гэрлээр наадагч” гэмээр. Ингэж хэлэхийн учир нь чадварлаг гүйцэтгэл, чамин дэглэлт, гэрлийн ойлт хугарал сарнилт нь гэрлээр наадаж, түүнийг зүгээр л нэг тусгал биш сонирхолтой, уян хатан байдлаар ашиглажээ. Гэрэл зүгээр тусах, ойх, өнгө нэмэх биш утга илэрхийлэгч, бүтээгч болж хувирсан гэмээр. Нарийхан утсан дээр тогтсон гэрэл юу бүтээж болох вэ? Дээрээс нь бүтээлүүдийнх нь олон талт байдал, материалуудын нийлэмж нь хурц өнцөгтэй атлаа “уян”.

Жишээ нь, харахад дулаан дамжуулагч “хүйтэн” төмөр /паар/ авч, зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлнэ. Түүний бүтээл монгол гэрийн бүрдэл хэсгүүд болох унь, тооно улбар шар өнгөтэй. Энэ нь илүү нарны дулаан орчинг бүрдүүлсэн мэт санагдана.

Уран бүтээлч Бааг буюу Бат-Эрдэнэ саяхан “Resurrection” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ “B contemporary art gallery”-д толилуулсан. Бат-Эрдэнэ инстолляц болон медиа урлагийн бүтээл хослуулж ажилладаг сонирхолтой уран бүтээлч. Инстолляц бүр нарийн чимхлүүр ажиллагаатай, төмөр гагнуурын элемент их орсон харагдсан. Үзэсгэлэнд хоёр төрлийн медиа урлагийн бүтээл дэлгэгдсэн байсан. Бүтээл тус бүрийн концепт дээр нарийн фокуслаж илүү шинжлэх ухаанч хандсан санагдсан.

Урлаг судлаач Б.Мичимдаа

Artist BAAG

Видео дүрсийн эффект, давхцал, бүдгэрэх, жирэлзэх, тасалдах гэх мэт визуаль боломжуудыг сүлэх өргөн боломжтой энэ төрөлд гаднын олон шинэ медиа бүтээлч хүчээ сорьж байна.

Арай эртэдсэн дүгнэлт байж болох ч би хувьдаа бүтээлч Б.Бат-Эрдэнийг сонирхолтой, хүчтэй видео инстоляциудаараа, маш чамбай бас нарийн гүйцэтгэлээрээ Монголын видео артыг нэг алхам урагшлуулж, цаашлаад контемпорари, шинэ медиа урлагийн хөгжилд нэгэн өөр хуудас эргүүлж байна уу даа гэж бодогдож байгаа.

Тэр дэлгэцээр гарах агуулга, дүрсэд бус дэлгэцэд гарах агуулга, дүрсийг нь сарниах хүчин зүйлс (энэ нь нэг бүрчлэн унжуулсан, татсан утас эсвэл хатсан ургамлын фрактал (жижиг нь томтойгоо ижил дүрсийн бүтэц) бүтэц зэрэг сонирхолтой структурууд юм)-д анхаарал хандуулснаар анхнаасаа төлөвлөөгүй (төлөвлөгдөх ч бололцоогүй) байсан олон жижиг хөдөлгөөний боломжийг олж харсан шинэлэг туршилт байв. Тэр санамсаргүйг, болзошгүйг зорилгоо болгож байгаа нь илт анти-арт санаа юм.

Уламжлалт урлагт яригддаг утга санаа, агуулга, өгүүлэмж, дүрслэл, зохиомжийн талаар энэ яригдах боломжгүй тийм пост үзэл санаа руу хандсанаараа үнэ цэнтэй. Мөн бүтээл бүрээс нь өмнө нь “Монгол зураг” -аар сурч байсных нь ул мөр гэмээр маш нарийн гүйцэтгэл, олон олон сонирхолтой жижиг хэсгийг харж болдог нь, тэр хэсгүүдээ орон зайд ч, хавтгайд ч өвөрмөц бүтэц болгон байрлуулж чадаад байгаа нь бүтээлийнх нь үнэ цэнийг өсгөх бас нэгэн том шалтгаан ч болон тэмтрэгдэх...

“Параллель” хамтарсан үзэсгэлэнгийн бичвэрийн хэсгээс

Зураач, урлаг судлалын ухааны доктор /PhD/ М.Батзориг

Медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн "Амилалт" үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд гуравдугаар сарын 31-ийн өдрийг дуустал олон нийтийн хүртээл болно.

Б.Үлэмж

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Бяцхан лусын дагина” кино дэлгэцэнд гарсан даруйдаа 117 сая ам.долларын ашиг олжээ2 цаг 53 минутын өмнөГ.Занданшатар: Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшлээ дэмжих ганц ч үг алга3 цаг 5 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийг 325 мянга болгов3 цаг 10 минутын өмнөШатрын УАШТ-ний эмэгтэйчүүдийн аваргаар 15 настай Э.Хүслэн тодров3 цаг 35 минутын өмнөУИХ:Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа3 цаг 55 минутын өмнөШатрын Монгол Улсын аваргаар БНХАУ-ын иргэн М.Амилал тодорчээ4 цаг 5 минутын өмнөЭ.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй5 цаг 7 минутын өмнөАрдын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ5 цаг 9 минутын өмнөКобаяши Хироюки: Тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал5 цаг 24 минутын өмнө"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно5 цаг 34 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ5 цаг 35 минутын өмнөСУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 цаг 38 минутын өмнөС.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ5 цаг 41 минутын өмнөМ.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой5 цаг 49 минутын өмнөН.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина5 цаг 54 минутын өмнөЦагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна5 цаг 59 минутын өмнөД.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар нэр дэвших нь зүйтэй гэж дэмжлээ6 цаг 1 минутын өмнөМАН-ын бүлэг: Инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлнэ6 цаг 14 минутын өмнөБОАЖЯ: Хар Ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлыг эхлүүллээ6 цаг 45 минутын өмнөХүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ6 цаг 53 минутын өмнө"Монгол Улсын шатрын аварга" гэж БНХАУ-ын иргэн цоллуулах нь зөв үү6 цаг 53 минутын өмнөҮнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо7 цаг 7 минутын өмнөБНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ7 цаг 24 минутын өмнө“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ7 цаг 37 минутын өмнөС.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ7 цаг 44 минутын өмнөФото: Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж Алдарт эхийн одон авлаа8 цаг 32 минутын өмнөД.Амарбаясгалан: ҮХӨ-д хэн нэгэн улстөрчийн, намын эрх ашиг гэж байх ёсгүй8 цаг 32 минутын өмнөХятадын “Шэньжөү-16” сансрын хөлөг тойрог замд оржээ9 цаг 15 минутын өмнөШүгэл үлээгч О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ9 цаг 17 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв9 цаг 29 минутын өмнөУран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ9 цаг 30 минутын өмнөО.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна9 цаг 30 минутын өмнөЕвропын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна9 цаг 42 минутын өмнөХүүхдийн баяраар эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай бугуйвч тараана5 сар 30. 11:04Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа5 сар 30. 10:59АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 30. 10:56Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна” гэх зараар гэмт хэргийн хохирогч болжээ5 сар 30. 10:53Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов5 сар 30. 10:51С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа5 сар 30. 10:45Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ5 сар 30. 10:30
 Facebook Twitter Youtube