Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

Ноолуурын дуудлага худалдаа гуравдугаар сарын 27-ноос эхэлнэ

3/ 22/ 2023    14 цаг 00 минут

Орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах талаар Хөдөө аж ахуйн биржээс /2023.03.21/ мэдээлсэн. Тэгвэл дуудлага худалдааг гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг аймагт зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 27-31-нд, Хэнтий аймагт 27-31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3-7-нд зохион байгуулахаар товложээ. Тухайн аймгуудын ХХААГ, ЗДТГ-тай зөвшилцөн хугацааг товлосон бөгөөд нэг аймагт дунжаар тав хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулах аж. Төв, говийн болон баруун бүсийн зарим аймгууд тухайн бүс нутгийн ноолуурын гарц, цаг агаарын байдлыг харгалзан орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцөн хугацааг товлохыг ХХААХҮЯ мэдээлэв.

Дуудлага худалдааг нэг худалдагч, олон худалдан авагчийн зарчмаар явуулах юм байна. Худалдагч тал худалдах барааны төрөл ангилал, хэмжээ, доод үнийн захиалгыг өгч, үнэ хаялцуулах зарчимд үндэслэх юм.

Захиалгыг үнэ болон хугацаа гэсэн дарааллаар авна. ХААБ-ын ноолуурын худалдааны журмын дагуу дуудлага худалдааг явуулах бөгөөд худалдан авагч нь арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэж, нэг сая төгрөгийг биржийн клирингийн дансанд байршуулан баталгаажуулах ёстой ажээ.

Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагчдад нэг дороос худалдан авах нөхцөл бүрдүүлнэ. Одоогоор дуудлага худалдаанд оролцох худалдан авагчдын бүртгэж эхэлжээ.

Дуудлага худалдаа нь “Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн зарчмаар явна. Худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалга өгснөөр үнэ хаялцах зарчмаар буюу хамгийн өндөр үнээр захиалгыг авах юм. Дуудлага худалдаанд малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гээд хэн ч оролцох боломжтой.

Худалдан авагч нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгүүлэн, нэг сая төгрөгийн дэнчинг биржийн дансанд байршуулж, баталгаажуулна. Энэ нь төлбөр тооцоо болон дуудлага худалдааг санаатай амжилтгүй болгох эрсдэлээс хамгаалж байгаа юм. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ нь 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай. Нэг өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоршиж, хамтарч оролцох боломжтой. Оролцогч талуудын бүртгэлийг энэ сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж байна.

Малчид, хоршоод ноолуур авчрахдаа харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авсныгаа дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ. Ингэснээр тухайн ноолуур аль бүс нутгаас гаралтайг гэрчлэх юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ2 цаг 40 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube