Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-22 нд нийтлэгдсэн байна.

БАРИЛГЫН САЛБАРАА БОДДОГГҮЙ БАРИЛГЫН АССОЦИАЦИ

3/ 22/ 2023    15 цаг 10 минут

Манай сайтын зүгээс Монголын барилгын салбарт тэр дундаа барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа Монголын Барилгын үндэсний ассоциацитай холбоотой хэд хэдэн мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байсан билээ.  Монголын Барилгын үндэсний ассоциаци хэмээх төрийн бус байгууллага түүний удирдлагууд манай бэлтгэн хүргэж байгаа мэдээ, мэдээллийг хүлээн авч үйл ажиллагаандаа анхаарч засаж сайжруулахын оронд удаа дараа өөрсдийн биеийг өмөөрч өөрсдийгөө зөвтгөж ирсэн. 

Манай зүгээс энэ удаа мянга мянган барилгачид, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн гомдол санал, тэдний эрх ашгийн үүднээс бас дуугарахаас өөр аргагүй байдал бий болоод байна. 

Учир нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шинээр, нэмэлтээр, сунгах үйл ажиллагаандаа удаа дараа хүнд суртал гаргаж, хууль, журамд байхгүй үндэслэл шаардлага гаргаж аж ахуйн нэгжүүдийг хохироож ирсэн байдаг. 

Сүүлийн үед барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй хэмээн буцаах болжээ. Үүнийгээ энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Зөвшөөрлийн тухай хуультай холбон тайлбарлаж байгаа бөгөөд үүнийгээ тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас хугацааг сунгахгүй хэмээн буцааж байна. Энэ нь нэг талдаа хуульд заасан үндэслэл бүхий мэт боловч энэ бол шууд Монголын Барилгын үндэсний ассоциаци, Барилга, хот байгуулалтын яамны хариуцлагагүй, салбарын нөхцөл байдлыг мэддэггүй, ойлгодоггүй, салбарын аж ахуйн нэгжүүдээ дэмждэггүй боддоггүй хүмүүсийн үйлдэл юм. 

Учир нь Зөвшөөрлийн тухай хууль Улсын их хурлаар өнгөрсөн оны 6 дугаар сард батлагдсан бөгөөд энэ сүүлийн хагас жилийн хугацаанд хууль сурталчлан таниулах, хуулийн хэрэглэгч буюу шууд эрх ашиг нь хөндөгдөж буй аж ахуйн нэгжүүдийг мэдээ, мэдээллээр хангах, тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох арга хэмжээ авах үйл ажиллагааг гардан зохион байгуулах үүрэг бүхий Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ, Барилга, хот байгуулалтын яам энэ үүргээ огт биелүүлээгүй. 

Харин ч эсэргээрээ Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбоотой Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа барилгын аж ахуйн нэгжүүдийг боож хахин хавчсан заалт оруулж, аж ахуйн нэгжүүдийн шинээр тусгай зөвшөөрөл авах боломжыг хамгийн бага буюу 5 давхар байхаар зааж аж ахуйн нэгжүүдийг 3 хүртэл жилийн дараа л сая бусад өндөр барилгын үйл ажиллагаа явуулж болохоор заалт оруулсан. 

Үүнээс үүдээд энэ урин дулаан цаг ирж барилга угсралтын үйл ажиллагаа эхэлж байгаа өнөө үед барилгын салбарын нэлээдгүй аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөө сунгуулах боломжгүй, эс бөгөөс шинээр буюу 5 давхар барилга барих эрх авах л нөхцөл байдал үүсээд байна. 

Энэ бол барилгын салбарын аж ахуйн нэгжүүд түүнд ажиллаж байгаа хэдэн мянган инженер техникийн ажилчид тэдний ар гэр, цаашлаад захиалагч, хөрөнгө оруулагч гээд олон зуун мянган хүмүүсийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. 

Энэ байдлыг нэг талдаа эгнээндээ Монголын хамаг л баян том гэгдэх олигарх компаниудыг нэгтгэж зөвхөн тэрхүү гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилж буй Монголын Барилгын үндэсний ассоциацийн ичгүүр сонжуургүй, увиагүй үйлдэл бөгөөд магадгүй барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг хавчин боогдуулах, тэдгээрийг үгүй хийх гэсэн үйлдэл ч гэж харж болохуйц байна. 

Энэ нөхцөл байдал дээр өмнө нь ч хэлж байсан тухайн үйл ажиллагаа хариуцан ажиллаж буй удирдлага, ажилтнуудын мэргэжлийн бус, хариуцлагагүй, чадваргүй, сэтгэлгүй байдал нэрмээс болж байна. 

Тухайлбал Монголын Барилгын үндэсний ассоциаци хэмээх энэ төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Л.Хулан, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Х.Гүлбарша нар аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Монгол Улсын үндсэн хууль, холбогдох хууль, журамд байхгүй шөөрдлага, шалтаг, шалтгаанаар удаа дараа буцааж байна. 

Л. Хулан, Х. Гүлбарша нар нь Хууль, журмын заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаж, хууль, журмыг буцаан хэрэглэх зэргээр дураараа загнаж дур зоргоороо хандаж байна. Аж ахуйн нэгжүүдийг инженер техникийн ажилчдыг заавал 3 сар хүртэл хугацаагаар нийгмийн даатгал төлөхийг шаардах, инженер техникийн ажилчдыг зөвхөн нэг аж ахуйн нэгжид бүртгэлтэй ажил, өөр аж ахуйн нэгжид 3 сарын хугацаанд орж ажиллахыг хориглох зэргээр иргэн хүний ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгож хөдөлмөрлөх боломжыг хавчин боогдуулж ирсний дээр, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хянахдаа хариуцлагагүй хайхрамжгүй хандаж янз бүрийн шалтаг шалтгаанаар удаа дараа буцаадаг. Гэтэл энэ бүгд нь ямар ч хууль, журамд заагаагүй хориглоогүй зүйлс бөгөөд гагцхүү дээрх хүмүүс өөрсдийнхөөрөө санаатай мушгин тайлбарлаж ашиглаж ирсэн зүйлс юм. 

Дээрх байдлаар аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хууль журамд заагаагүй үндэслэл шалтгаанаар удаа дараа буцаасаар хүсэлт шийдвэрлэх хугацааг өнгөрөөх, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулах боломжийг үгүй хийсээр байна. Гэтэл тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Монголдоо өндөрт орох үйлчилгээний хураамж авдаг билээ. 

Барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулж, хүний оролцоогүй болсон мэтээр сурталчилж байгаа боловч яг хэрэг дээрээ цахим системийн холбогдох шаардлагыг хангаад явуулсан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг өөрсдийнхөө үзэмжээр хянаж буцааж, шийдвэрлэж байгаа Л. Хулан, Х. Гүлбарша нарын гарт орсон зүйл болоод байна. Магадгүй гадуур яригддаг тусгай зөвшөөрөл гаргахтай холбоотой элдэв, авлига, хээл хахуультай холбоотой яриа дээрх зүйлстэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. 

Дээрх үүсээд байгаа олон арван нөхцөл байдалтай холбоотой барилгын салбарын хэдэн зуун аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж байгаа хэдэн мянган барилгачдын эрх ашиг хохирсоор байна. Иймд Барилга, хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэн, Монголын Барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Б. Баярсайхан нар хууль, журамд байхгүй үндэслэл гаргаж хууль журмыг өөрийнхөөрөө тайлбарлаж шалтаг, шалтгаан гаргаж аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг удаа дараагаар ноцтой зөрчиж буй Монголын Барилгын үндэсний ассоциацийн удирдлага гүйцэтгэх захирал Л.Хулан, хэлтсийн дарга Х. Гүлбарша нарт яаралтай хариуцлага тооцож анхааралдаа авах нь зүйтэй болов уу.  

Энэ нөхцөл байдлыг нааштайгаар шийдвэрлэж барилгачдынхаа эрх ашгийг хамгаална хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэнд итгэж найдан хүсэн хүлээн харсаар байна. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо21 минут 50 секундын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...5 цаг 45 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар6 цагийн өмнөСурах бичигт сул тал бий юү?6 цаг 13 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна6 цаг 16 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"6 цаг 16 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ6 цаг 17 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй6 цаг 19 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт6 цаг 24 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна6 цаг 26 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо6 цаг 29 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)6 цаг 32 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно6 цаг 36 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17
 Facebook Twitter Youtube