Судалгааны "МЭК" ХХК-аас энэ сарын 9-12 ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 602 сонгогчоос авсан асуумжаар тус дүүргээс УИХ-д сонгогдсон Э.Батшугар, П.Анужин, Н.Учрал нарыг “дахиж сонгохгүй” гэх хариулт зонхилжээ.
Э.Батшугарыг асуумжид оролцсон иргэдийн 14 хувь нь, П.Анужинг 13 хувь, Н.Учралыг 32 хувь нь ахиад сонгоно гэжээ. Гэхдээ эдгээр хувь бол өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлт болжээ. Тэгвэл Э.Батшугарыг 58 хувь, П.Анужинг 58, Н.Учралыг 47 хувь нь “дахиад сонгохгүй” гэж итгэлтэйгээр хариулт өгсөн байна.
Та анзаарч харвал тэдний “эерэг” үзүүлэлт үнэхээр “хөөрхөн”. Э.Батшугар, П.Анужин нарын “Ажлаа хийж л байгаа байх даа” гэсэн хариултаар эерэг гэж үнэлсэн байгаа юм. Харин Н.Учрал гишүүний рейтинг өнгөрсөн оныхоос эрс унах болсон шалтгаан нь “Иргэдээ хянах хууль санаачилсан”, “Олон зүйл ярьсан ч хийсэн зүйлгүй” гэх зэрэг хариулт өгчээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.