-Орос, Хятад улс "өнгөт хувьсгал" импортлох оролдлого, Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй-
"Талууд Төв Азийн улс орнуудын тусгаар тогтнол, үндэсний хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байна, Түүнчлэн аливаа "өнгөт хувьсгал"-ыг импортлох оролдлого, бүс нутгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийлээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ирсэн юм. Ши Жиньпин БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдсоны дараах анхны айлчлал нь энэ байв. Түүний айлчлал гуравдугаар сарын 20-22-ны хооронд хоёр өдөр үргэлжилсэн.
Эхний өдөр БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар албан бус уулзалт хийсэн. Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр Кремлийн Их ордонд хоёр улсын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ болов.
Уулзалтын дараа Ши Жиньпин, Путин нар эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний тухай мэдэгдэл, түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөний тухай мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: Сentralasia.media
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.