
Олон улсын валютын сан (ОУВС) Украинд 15.6 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ бол 77 жилийн түүхэндээ анх удаа дайны хөлд нэрвэгдэж буй улс оронд зээл олгож байгаа тохиолдол аж. Тус сангийн зүгээс , Украины Засгийн газартай дараагийн 4 жилийн хугацаанд 15.6 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөр буюу тус улсын үндэсний квотын 577 хувьтай тэнцэх хэмжээний өргөтгөсөн санхүүжилт олгох тухай ажлын түвшний хэлэлцээр байгуулсан гэжээ. Шийдвэр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр ойрын хугацаанд батлагдсаны дараа хоёр талын хэлэлцээрээр эцэслэгдэх аж.
ОУВС нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш зээлийн эргэн төлөлт хийх чадварыг нь харгалзан аливаа дайн, үймээн самуун болж буй улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг журмаараа хориглодог байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор “таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэдэг шинэ журмыг батлан зээлийн дүрмээ өөрчилсөн гэнэ.
ОУВС-гийн зээлийн хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхлээд Украин улс дараагийн 12-18 сарын хугацаанд төсөв, үнэ, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авах ёстой . Дараа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Европын холбоонд нэгдэх зорилт зэрэг үндэсний сэргээн босголтын шинэчлэлийг илүү өргөн хүрээтэйгээр хийх ёстой.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Тавигдсан өндөр шалгуур, эргэн төлөх чадварыг хангасан төсөл хөтөлбөр, улс орнуудад ЗЭЭЛ олгодог уг нь. Гэтэл одоо ТУСЛАМЖ олгох нь энэ одоо утгаа алдлаа. Нөгөө зах зээлийн, санхүүгийн, олон улсын харилцааны, улс бүр эрх тэгш байх гээд бүх зарчим АНУ хааны хүслээр самуураад удаж байна даа. Түүнд таалагдахгүй бол хаана бооно, дотоодод нь ардчлал, хүний эрх нэрээр бамбай хийж дайн самуун үүсгэнэ, хийдэг чаддаг бүхнийг нь хоцрогдсон нэрээр устгуулж үгүй хийнэ. Үйлдвэргүй улс, ажилгүй иргэд нь гуйлгачин болно. ХААНы үнэнч боолуудад ухаан хайрла.