
“Шинэ Дели-2023” сонирхогчдын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал өчигдөр үдээс хойш 1/4 шигшээ тоглолтоо Италийн Олена Савчуктай хийв. Ялсан нь хүрэл медалийн болзол хангах байсан тус тоглолтод манай боксчин өрсөлдөгчөө 5:0-ээр яллаа. Ийнхүү Монголын гурван бүсгүй медальтай үлдэх эсэхээ шийдэх тулаанаа хийснээс хоёр нь хүрэл медалийн болзол хангаж хагас шигшээд өрсөлдөхөөр болов.
Шинэ Делигийн ринг Монголын эмэгтэй боксчдод ээлтэй байдаг бөгөөд 2018 онд гавьяат тамирчин М.Нандинцэцэг анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм. Тэгвэл 5 жилийн дараа жингийн дүү нь Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь медалийг авчирлаа. М.Энхжаргал өнөөдөр медалийн өнгөө хувиргах буюу хагас шигшээ тулаанаа хийнэ.
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.