Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-23 нд нийтлэгдсэн байна.

Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой

3/ 23/ 2023    9 цаг 10 минут

Хурц хараа, нарийн мэдрэмжийг шаардаж өрсөлддөг спорт бол буудлага  билээ. "Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 2020 онд олимпын эрхээ хамгийн түрүүнд хүртэж байсан ОУХМ Ц.Анударийг урилаа. Тэрбээр 2014 онд Б.Алтанцэцэг багшийн удирдлага дор бэлтгэл хийснээр тус ондоо улсын аваргад түрүүлж байсан шилдэг тамирчдын нэг юм.

-Та анх Бээжинд болсон Дэлхийн цомын тэмцээнд VI байрт орж олимпын эрх авсан. Тухайн үед ямар орны тамирчидтай өрсөлдөв?

-Тэмцээний үеэр миний эсрэг талд дэлхийн чансаагаар хоёрт бичигддэг Сербийн тамирчин Зорана Арунович буудаж байлаа. Дэлгэцээ өөр рүүгээ харуулчихсан болохоор би хэд онож байгааг нь харах боломжгүй. Би ч “За өнгөрсөн надаас илүү буудаж байна даа” гэж бодоод айдас төрөөд болдоггүй. Тэр үед багш минь “Чамтай адилхан л буудаж байгаа” гэж тайвшруулж, зоригжуулсан. Харин финалд үлдэх үед миний урд өмнөх дэлхийн цомд хоёр алтан медаль авсан Унгарын тамирчин Вероника Мажор, харин ард дэлхийн чансааны нэгдүгээрт бичигддэг Грекийн тамирчин Анна Коракаки, ес дэх олимпдоо орох гэж буй Гүржийн тамирчин Нино Салуквадзе нар зогсож байсан. Энэ мундаг тамирчидтай зэрэгцээд зогсож байсан гэж бодохоор одоо хүртэл бахархмаар санагддаг.

-Өөрийг тань туршлага гэхээс илүү мэдрэмжтэй гэж дуулсан. Тэмцээний үед мэдрэмж хэрэгтэй юу, туршлага чухал байдаг уу?

-Буудлагын спортын нэг давуу тал нь хэдэн настай ч хүн буудаж болно. Гэхдээ буутай харьцаж байгаа болохоор доод тал нь 12 наснаас эхэлнэ. Би анх буудлагын спортод хөл тавихдаа жижигхэн, махлаг, булчин гэхээр зүйлгүй хүүхэд байсан. Буудлагаар хичээллэхийн тулд эхлээд маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Жишээлбэл, би хөлийн хуруунаасаа гарын хуруу хүртэлх бүх биеэ мэдэрч, зүрхний цохилтоо сонсдог. Яг энэ мэдрэмжээр амьсгаагаа гаргаж, өөрийгөө мэдрээд гохоо дарах үед “так” гэж дуугараад 10 дээр оносон байх л хамгийн сайхан мэдрэмж.

-Буудлагын спортоор дэлхийд Ази, Европын тамирчид тэргүүлдэг. Өөрийн тань хувьд аль орны тамирчид хамгийн чанга өрсөлдөгчид вэ?

-Нэг улсаас 1-3 тамирчин тэмцээнд оролцдог. Гэхдээ Хятадын тамирчид сайн. Ямар ч төрөлд байр эзэлдэг. Би Гүржийн тамирчин Нина Салуквадзегаас эхлээд олон тамирчныг шүтэж биширдэг. Өмнө нь хэн нэгэн тамирчин шиг болохыг хүсдэг байсан бол одоо тэднээс илүү гарч чадна гэдгээ мэдэрдэг болсон.

-Өмнөх олимпын амжилтаа дараа жил ахиулах зорилго байгаа байх?

-2020 оны олимпын зорилго бол амжилттай финалдах байсан. Харин ирэх оны олимпод оролцвол алтан медаль авахыг зорьж байгаа. Би туршлага сууж яваа тамирчин учраас өмнөх олимпоос их сургамж авсан. Ямартай ч Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэхийг хүсэж байна. Тиймээс өөрийнхөө түвшинд хичээж юу чадахаа харуулна гэсэн бодол бий.

Д.ДАРАМБАЗАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдыг цомхотгох биш суларсан орон тоог царцаах маягаар цөөлнө4 минут 33 секундын өмнөАТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв14 минут 9 секундын өмнө"Үндэсний зөвлөл 14 хоногийн өмнөх хурлаараа А.Бүрэнбаатарыг огцруулчихаад, өчигдөр дахин томилсон үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна"26 минут 44 секундын өмнөАудит: Төсвийн тодотголоор нэмэгдэж байгаа зарлага нь байнгынх учраас орлого тасралтгүй байх боломж нь эрсдэлтэй гэж үзэв33 минут 51 секундын өмнөЗ.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчинтай хийнэ40 минут 34 секундын өмнөС.Одонтуяа: 25 хүн угаартаж, найман хүн нас барсан байхад хариуцах ёстой албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна44 минут 28 секундын өмнөН.Учрал: Харилцаа холбооны салбарыг уул уурхайтай адилтгаж, эрчим хүчний үнийг 4-5 дахин нэмсэн байна. Үүнийг дагаад интернэтийн үнэ нэмэгдэнэ шүү...1 цаг 15 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирнэ1 цаг 38 минутын өмнөБ.Чойжилсүрэн: Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байгаа нь үнэн1 цаг 56 минутын өмнө Байден, Сунак хоёр Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй2 цаг 17 минутын өмнөСонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу2 цаг 49 минутын өмнөОйн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ3 цаг 2 минутын өмнөАлтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ3 цаг 20 минутын өмнөФранцын  цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд хүүхдүүд рүү халджээ3 цаг 22 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийж байна3 цаг 22 минутын өмнөНамууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү3 цаг 30 минутын өмнөШОЙГУ: Украины зэвсэгт хүч Запорожье чиглэлд Оросын хамгаалалтыг сэтлэхээр  оролдов4 цаг 10 минутын өмнөСаарал ус цуглуулах далан дотроос овог, нэр тодорхойгүй хүний цогцос гаргажээ4 цаг 16 минутын өмнөОрхон голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ4 цаг 31 минутын өмнөЗарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо4 цаг 44 минутын өмнөӨнөөдөр: Бүх шатны Засаг дарга нарын зөвлөгөөн болно4 цаг 51 минутын өмнөА.Баярзаяа: Би өөрөө л зарлаад байдаг болохоос хүн намайг хөх хийлгэсэн гэж мэддэггүй5 цаг 6 минутын өмнөЯПОН: Армийнхаа бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд шивээсний хорио цээрийг цуцлахад бэлэн байна5 цаг 31 минутын өмнөАлтайн Урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе Н.Дамдиндорж5 цаг 50 минутын өмнө3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландын багийг хожиж аварга боллоо6 цаг 37 минутын өмнөДорнын зурхай: Найр хурим хийх, бэр гуйхад сайн6 цаг 46 минутын өмнөПрокуророос АН-ын дарга асан С.Эрдэнийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо6 цаг 47 минутын өмнөТүүхэн товчоон: Бөртэ хатан6 цаг 51 минутын өмнөЦаг агаарын мэдээ: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан6 цаг 56 минутын өмнөМансууруулах эм бэлтгэсэн, хадгалсан хэргээр Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо6 сар 8. 17:59Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэж тооцоолжээ6 сар 8. 17:26УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү6 сар 8. 17:01Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Argi showcase tour” арга хэмжээ болов6 сар 8. 16:58АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна6 сар 8. 16:44"Хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй"6 сар 8. 16:18Таксины жолоочийн аминд халдахаар завдаж, дүүг нь хөнөөсөн этгээдэд 20 жилийн хорих ял оноожээ6 сар 8. 16:13О.Насанбурмаа: Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна6 сар 8. 16:04Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно6 сар 8. 15:47"The Uncanny Counter" цувралын 2-р бүлэг ирэх сарын 29-нөөс эхлэн гарна6 сар 8. 15:34Өнөөдөр 15:55-16:10 цагийн хооронд зарим авто зам, замын байгууламжийг түр хаана6 сар 8. 15:33
 Facebook Twitter Youtube